x

Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” практик сургалт зохион байгууллаа.

Сургуулийн орчин дахь хүүхдийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, осолд өртсөн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх сургалтыг практик орчинд буюу эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх нь энэхүү сургалтын зорилго юм.

Тус сургалтын нэгдүгээр ээлжинд Ерөнхий боловсролын “Монгени” болон 13 дугаар сургууль,  хоёрдугаар ээлжинд “Эрдмийн ундраа” цогцолбор, 184 дүгээр сургуулийн тус бүр  250 буюу нийт 500 сурагч хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Дүрс оношилгооны тасгийн үйл ажиллагаатай танилцжээ.

“Visit tour” сургалтаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэснээс гадна анхны тусламжийн цогц сургалт (муляж, гипс, чиг тавих, боолт хийх), хахах үеийн тусламж, осол гэмтлийн үед гар, мөр мултарсан тохиолдолд гар доорх материалаар хэрхэн чиг тавьж боох зэрэг хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээлэл зөвлөмжийг өгч, үе тэнгийнхэндээ дадлага хийх байдлаар мэдлэг олгосон байна.

Энэхүү сургалт  нь ГССҮТ болон “СҮҮ” хувьцаат компанийн хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй томоохон ажлын нэг бөгөөд сургалтад оролцогч хүүхдүүдэд тус компаниас сүү, сүүн бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлэг өгч дэмжин ажиллалаа.

Дашрамд дуулгахад, 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн нийт 1460 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 4 цаг 31 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 4 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 4 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top