x

Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм

2025 оны 11 дүгээр сарын 17-23-нд болох үйл явдлын тойм-

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 17-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

11 дүгээр сарын 17-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүд танилцуулна.

11 дүгээр сарын 17-нд: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна.

11 дүгээр сарын 17-нд: ОХУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Сайн санааны үйлс” аяны нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно. 

11 дүгээр сарын 18, 19-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

11 дүгээр сарын 19-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 19-нд: МҮХАҮТ, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Индонезийн худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум"-ыг зохион байгуулна.

11 дүгээр сарын 20-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

11 дүгээр сарын 21-нд: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна.

11 дүгээр сарын 21-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2025" Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд дэлгэнэ.

11 дүгээр сарын 22-нд: ЖДҮ-ийн “Бизнесээ томруулья” чуулган болно.

11 дүгээр сарын 22, 23-нд "Жанцанноров" сан, Монгол Улсын Морин хуур найрал хөгжим хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын 24 хүүрнэл дууны бүтээлүүдийн тоглолт Соёлын төв өргөөнд толилуулна.

11 дүгээр сарын 23-нд: Шинжлэх ухааны ажилтны өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 23-нд: Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна.

 -Буудлагын ДАШТ энэ сарын сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

Орон нутагт:

11 дүгээр сарын 19-нд: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Соёлын төвд тус аймагт үйлдвэрлэж байгаа хүчит болон Мимо эрдэс тэжээлийн танилцуулга хийнэ.

11 дүгээр сарын 19-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Монголын нууц товчоо” номын тавдугаар бүлгийн хэлэлцүүлэг болно.

11 дүгээр сарын 20-ноос: Өвөрхангай аймагт "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

11 дүгээр сарын 21-23-нд: Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг дэмжин “Талын түмэн адуу” наадам зохион байгуулна.

11 дүгээр сарын 17-23-нд: Сэлэнгэ аймагт Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүүхэд залуус, номын сангийн уншигчдын дунд "Чингис хааны билиг сургаал" танин мэдэхүйн цахим контент бүтээх, "Монгол бахархал" номын үзэсгэлэн гаргана.

 -Сэлэнгэ аймагт "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажил 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

 Хилийн чанадад:

11 дүгээр сарын 18, 19-нд: Киргизийн Бишкек хотод болох CAREC-ийн бизнес форумд Монголын ложистик, дижитал-цахим худалдаа, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын ААН-үүд оролцоно.

11 дүгээр сарын 22-нд: Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-наас Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан монгол хүүхэд багачуудын дунд эх хэл, өв соёлын өдөрлөг зохион байгуулна.

Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал" тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top