x

ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, дотоод болон гадаад орчны нөлөөлөл, цаашдын чиг хандлага, төлөвийг тоймлон шинжилсэн “Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026”-г ХААН банкнаас томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, корпорэйт харилцагчдадаа танилцууллаа.

Тус банк энэхүү уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэ үеэр эдийн засгийн төлөв байдлын тайлангаас гадна банкны онцлох цахим бүтээгдэхүүн, Процесс Ре-инженерчлэлд хиймэл оюуны автоматжуулалтыг ашиглах талаар илтгэл, “Хамтдаа бүтээх ирээдүй” хэлэлцүүлэг өрнүүлж, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй хуваалцав.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, үнэ цэнийг бий болгогч томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын бизнесийн болон стратегийн шийдвэр гаргалтад бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн эдийн засгийн өсөлт, валютын ханш, инфляцын түвшин зэрэг голлох үзүүлэлтийн гүйцэтгэл болон ирээдүйн таамаглалыг Хаан банкны дотоод аргачлалд үндэслэн тооцож, шинжээчид мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгснөөрөө онцлогтой.

“2026 оны ерөнхий эдийн засгийн төлөв байдлыг бид боломжийн өөдрөгөөр харж, энэ хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлж, хамтын өсөлт хөгжилд чиглэж байна. 2024-2026 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөний сүүлийн жил болох 2026 онд тогтвортой бизнесийг хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд анхаарна" хэмээн ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тодотгов.


Тэрбээр хэлэхдээ, "Тогтвортой хөдөө аж ахуйн чиглэл дэх бизнесийн зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлээр дэмжих талаар хэлэлцлээ. Ингэснээр мах, сүү, ноос ноолуур, арьс шир, үр тарианы үндсэн дөрвөн кластерийг түшиглэн, малчид, тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчид, боловсруулах үйлдвэрийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой. ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/-тай хамтран 20 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ эх үүсвэрийг зөвхөн тогтвортой хөдөө аж ахуйн төсөлд зориулна. Цаашид гадаадын банк, санхүүгийн байгууллагаас ойрын хоёр жилд нийт 500 сая ам.долларын эх үүсвэр татан төвлөрүүлж, зөвхөн энэ чиглэлд зориулан зарцуулахаар төлөвлөж байна. Манай банкны алсын хараа “Хамтдаа өсөж, хөгжинө” гэсэн зарчимд тулгуурладаг. Учир нь банкны хөгжил харилцагчдынхаа амжилтад шууд хамаардаг. Харилцагчдын бизнес өргөжин хөгжихийн хэрээр банкны үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжин тэлдэг онцлогтой. Иймээс бид харилцагч бүрийн онцлогт тохирсон зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, хамтран ажиллаж байна" гэв.

2025 оны гуравдугаар улирлын байдлаар ХААН банкны нийт актив 22 их наяд төгрөгт хүрч 600 мянга гаруй зээлдэгчийн 784 мянган зээлийн дансанд нийт 14.2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Мөн 2.9 сая харилцагчаас 19 их наяд төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, гаднын 29 банк, санхүүгийн байгууллагаас 1.1 тэрбум ам.долларын эх үүсвэр татжээ.

Мөн тогтвортой хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд тогтвортой бизнесийн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, нийт зээлийн багцын 23 хувь буюу 4 их наяд төгрөгийг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, ногоон болон нийгмийн зээлийн чиглэлд олгоод байна.

Цаашид 2030 он гэхэд банк өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн тэглэх /net zero/ зорилт тавьж, сэргээгдэх эрчим хүч ашиглах, мод тарих зэрэг санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн эдгээр сайн туршлагаа харилцагчидтайгаа хуваалцан, нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа аж.

ХААН банк Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллагад Корпорэйт банкны цогц үйлчилгээг мэргэшсэн банкируудаараа дамжуулан 2005 оноос эхлэн хүргэж ирсэн. Бизнесээ алсын хараатай удирдан чиглүүлэх, шийдвэр гаргахад дэмжлэг чиг баримжаа болох шинэ мэдээ мэдээллийг тогтмол хүргэж, эдийн засгийн төлөв байдлын тайланг жил бүр  бэлтгэн танилцуулдаг уламжлал тогтоод буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 56 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top