x

Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.

Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай байна. Хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг өнөөдөр суурилуулжээ. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Ирэх оны зургаадугаар сард  цамхагт дүүжин тээврийн ган татлагат тросс татах, сүвлэх ажил, наймдугаар сард кабины угсралтыг хийж, арваннэгдүгээр сард буюу нэг жилийн дараа нийтийн тээврийн төрөл болж, зорчигчдоо тээвэрлэж эхэлнэ. Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон нийтийн тээврийн шугам байдаггүй. Оргил ачааллын үед Яармаг, Нисэхээс төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 90 орчим мянга байна. Дүүжин замын тээвэр нь цагт 2400 орчим зорчигч тээвэрлэж, хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Мөн дүүжин замын тээвэр нь Энхтайваны өргөн чөлөө дагуух метроны чиглэл, Наадамчдын өргөн чөлөө дагуух трамвайны шугамтай холбоно" гэв.

Өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, дүүжин тээврийн ашиглалтыг хариуцах аж ахуйн нэгжийг тусад нь байгуулах аж. Мөн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж бэлтгэх юм. Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй боловч нийтийн тээвэр явдаггүй чиглэл болох Маршаллын гүүрний зүүн хойноос буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруунаас И-Мартад нэг буудалтай, Шангри-Ла төвийн баруун тал хүртэл явуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 59 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 4 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 8 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 15 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 18 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 22 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 26 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 29 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 46 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 0 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 4 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 7 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 21 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 26 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 29 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 33 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 35 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 41 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 48 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top