x

Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, БНКУ-ын Тооцооны танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчид, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн гурван талт уулзалт өнөөдөр боллоо.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж буй.

Үндэсний Аудитын газрын мэдээлснээр, Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол, Киргиз хоёр улс нь газар зүйн байршил, ард түмний түүх, соёлын уламжлалт ойр харилцааг онцлоод, БНКУ-ын Тооцооны танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүслээ. Мөн тэрбээр Олон улсын аудитын дээд байгууллага /ИНТОСАИ /-аас хиймэл оюун, технологийн дэвшлийг аудитад ашиглах чиглэлийг гишүүн орнуудын аудитын дээд байгууллагад уриалж, арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ нь манай байгууллагуудын тэргүүлэх зорилт юм. Монгол Улсын Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтээр тодорхой бодлого хэрэгжүүлж байна. БНКУ-ын Тооцооны танхимтай арга зүй, туршлагаа хуваалцаж, үр дүнтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн Үндэсний Аудитын газар болон Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.

Харин Ноён Алмазбек Акматов “БНКУ-ын Тооцооны танхим нь олон улсын сайн туршлагыг нутагшуулахыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Мөн манай байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжлийн стратегийн түлхүүр нь технологийн хөгжил хэмээн харж байгаа. Тиймээс бүс нутагтаа цахим шилжилтээр хурдтай өөрчлөлт хийж байгаа Монгол Улсын Төрийн аудитын байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах нь цаашдын хөгжлийн шинэ суурийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. 

Мөн Азийн хөгжлийн банкны дэмжлэг нь талуудад туршлага солилцох, чадавх бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгааг онцлов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 52 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 29 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 55 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 6 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 12 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 18 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 23 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 27 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 59 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 2 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 3 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 8 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 11 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 14 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 25 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 19 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 3 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 15 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 39 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top