x

Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ

Монгол Улсад хөрш орнуудаас ирсэн жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийнхээс 80 хувиар нэмэгджээ.

Манай улсад өнгөрсөн онд гадаадын 727 400 жуулчин ирсний 30.4 хувийг БНХАУ, 26.2 хувийг ОХУ-ын жуулчид эзэлж байна. Энэ нь Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын хуралдааныг 2016 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан, гурван талт хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг салбарын төлөөлөгчид онцолсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдээлэв. 

Дээрх улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан Дархан-Уул аймгийн Дархан хотноо болж, “Цайны зам ба эдийн засгийн коридор” гурван талт уулзалт зохион байгуулах үеэр сайд Ч.Ундрам энэхүү уулзалт нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болохыг тодотгов. Мөн талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгах, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Энэ удаагийн уулзалтаар гурван улсын худалдаа, соёл, иргэншлийг долоон зуун жилийн турш холбосон “Цайны зам”-ын түүхэн аялал жуулчлалын үнэ цэнийг онцолж байна. “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хөрш орнуудын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран брэнд авто аяллын хөтөлбөрийг харилцан хөгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 6 цаг 16 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 6 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 6 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top