x

Монгол Улсын нийт ургац 40 хувиар буурч, 745 мянган тонн хураан авчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Түүний мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 745.1 мянган тонн ургац хураан авчээ. Үүнээс:

Үр тариа 274.1 мянган тонн

Төмс 101.9 мянган тонн,

Хүнсний ногоо 208.6 мянган тонн,

Тэжээлийн ургамал 133.3 мянган тонн,

Тосны ургамал 27.2 мянган тонн байгаа аж.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Тодруулбал, улаанбуудай 34.7, төмс 22.9, хүнсний ногоо 22.0, тэжээлийн ургамал 46, тосны ургамал 49 хувиар буурчээ. Ингэснээр дотоодын ургацаар хүн амын хэрэгцээг хангах түвшин улаанбуудай 62.5, төмсний 76.9, хүнсний ногооны 72.6 хувь байхаар тооцоолж байгаа аж. Ургац буурахад байгалийн хүндрэлтэй нөхцөл нөлөөлснийг албаныхан мэдээлжээ. Тариалангийн бүс нутгуудад энэ оны 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37-39.5 хэм, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 65-69.6 хэмд хүрчээ. Хөрсний 40 хэмээс дээш халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилж, гантай байсны улмаас ургамлын ургалт муудахын зэрэгцээ усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй үзэгдлүүд тохиолдсон.

Гэвч улаанбуудайн хувьд 8-9 дүгээр сард цаг агаар харьцангуй тогтвортой байсан нь ургацын чанарт эерэгээр нөлөөлж, хураалтыг 7-10 хоногийн өмнө эхлүүлэх боломж олгожээ. Үүний үр дүнд тарианы болц жигд, цавуулаг чанар өндөр гарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.197)
    муу дээр муу муухай дээр улцан гэгч болж дээ
    2025 оны 11 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 5 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 10 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 14 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 21 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 23 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 28 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 32 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 35 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 52 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 13 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 26 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 34 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 41 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 54 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top