x

Япон баавгайн дайралт нэмэгдсэнтэй холбоотойгоор цэргүүдийг дайчлав

Японы эрх баригчид тус улсын хойд бүс нутагт баавгайн дайралт олширч байгаатай тэмцэхэд цэргүүдийг дайчлахаар шийдвэрлэжээ.

Баавгайнууд олон арван хүн рүү дайрсан бөгөөд 12 хүн амиа алджээ. Эрх баригчдын мэдээлснээр, энэ оны эхнээс хойш хүн амьдардаг газруудын орчимд баавгай үзэгдсэн 8 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг зургаа дахин их байна.

Хамгийн хүнд нөхцөл байдал Акита мужид үүсээд байна. Тэндхийн оршин суугчид нар жаргасны дараа гэрээсээ аль болох гарахгүй байж, ойн жимээр явахгүй байгаа ажээ. 

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирдлага дор иргэний албадыг дэмжихийн тулд цэргийн хүчийг дайчлахаар шийдвэрлэжээ. Цэргийн алба хаагчид баавгайнуудыг агнахгүй, харин аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг хамгаалалтын бамбай, тор, шүршигч зэрэг айлгаж үргээх хэрэгслээр хангасан байна. Цэргүүдийн гол үүрэг нь тор тавих, барьсан амьтдыг тээвэрлэх, анчдад туслалцаа үзүүлэх явдал юм.

Баавгайнууд хүн рүү дайрах нь эрс олширсон нь уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн бүс нутгууд эзгүйрч байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Идэш тэжээл нь хомсодсоны улмаас баавгайнууд хүн суурьшсан газар руу идэш тэжээл хайн ирэх болсон байна. Японд мөн  анчдын тоо цөөрсөөр байгаагаас шалтгаалан махчин амьтдын тоо толгойг хянахад хүндрэлтэй болжээ. 

Эх сурвалж: NHK

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 7 цаг 58 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 8 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 8 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top