x

Хуурамч дардастай өндөг борлуулсан компанид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж, 2502000074 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагааг явууллаа.

Шалгалтаар “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах хүнсний агуулахад хуурамч дардас бүхий, гарал үүсэл тодорхойгүй өндгийг жижиглэнгээр борлуулж байсан нь баримтаар тогтоогдсон байна.

Энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар “Барааг … хууран мэхлэх, төөрөгдүүлэх … замаар худалдах, … хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” байх тул Монополын эсрэг газрын улсын байцаагч 20.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, 157 хайрцаг өндгийг холбогдох журмын дагуу устгалд оруулан ажиллалаа.

Цаашид худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгч үйлчлэх, хуульд заасан гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулж ажиллахыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.197)
    хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй бүр худалдаа хийх эрхийг нь хас! наадуул чинь үнээ нэмээд л мөнгөө олчихно!
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 8 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 12 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 16 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 23 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 30 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 34 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 37 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 54 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 8 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 12 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 29 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 34 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 41 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 21 цаг 49 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top