x

Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг “Эко Хаб” тогтвортой хог хаягдлын төвлөрсөн байгууламжтай боллоо.

НЗДТГ-ын мэдээлснээр, уг төв өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрүүд рүү шууд нийлүүлэх хүчин чадалтай юм. Европын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эко Хаб” төсөл нь хуванцар, цаас, шил, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж, шахаж бэлтгэн цаашдын боловсруулах сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр хогийн цэг рүү очиж булагдах хог хаягдлын хэмжээг бууруулж, тойрог эдийн засгийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх цогц экосистем бүхий төв болж байна. Нэг дүүрэг өдөрт дунджаар 300-350 тонн хог хаягдлыг хогийн цэг рүү ачуулдаг тул Эко Хаб нь гурван дүүргээс өдөрт 150 тонн ангилсан хог хаягдлыг хүлээн авах замаар хогийн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэх юм. 

Тус төв хог ангилан ялгаж, дахин боловсруулалтад нийлүүлэхээс гадна иргэдийг хог хаягдлаа ангилж хэвших дадлыг төлөвшүүлэх зорилгоор урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Үүнд, гар утасны аппликейшн ашиглан ангилсан хог хаягдлаа төвд тушаах бүртээ оноо цуглуулах, их хэмжээний хог тээвэрлүүлэх захиалга өгөх боломжтой ажээ. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 16 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 21 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 25 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 32 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 39 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 43 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 46 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 3 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 17 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 21 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 24 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 38 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 43 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 58 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 5 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top