x

ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо

OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ ашиглалтын талаарх бодлогод өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн журмын дагуу ChatGPT чатбот нь одооноос эхлэн хууль эрх зүй, эрүүл мэнд болон бусад мэргэжлийн чиглэлийн зөвлөгөөг өгөхгүй ажээ.

“Манай хэрэгслүүдийг аюулгүй, хариуцлагатай ашиглах, тэдгээрийн хэрэглээг бүрэн хянах нөхцлийг бүрдүүлэхийг бид зорьж байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, боловсрол, ажил эрхлэлт, орон сууц, санхүү, зээлийн үйлчилгээ, даатгал, мөн төрийн үйлчилгээ, цагаачлал болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөөг өгөхгүй гэнэ. 

Шинэ журамд мөн хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хөрөг зураг, дүрс, дуу хоолойг бүтээх үйлчилгээг ашиглахыг хориглосон байна. Мөн тухайн хувь хүний шинж чанарт үндэслэн гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг үнэлэх, урьдчилан таамаглахыг зөвшөөрөхгүй.

Үүнээс гадна, OpenAI компани өөрийн хэрэгслүүдийг заналхийлэл, сүрдүүлэг, дарамт, гүтгэлэгт ашиглахыг хатуу хориглосон болохыг сануулжээ. Мөн амиа хорлоход уруу татах, буруу хооллох, бэлгийн хүчирхийлэл, терроризмыг сурталчлах бүх хэлбэрийг хориглож, зэвсэг худалдан авах болон хэрэглэх талаарх зааварчилгааг хориглосон байна. 

Түүнчлэн хүүхэд, өсвөр насныхныг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Одооноос эхлэн хүүхдийн гадаад төрхийн талаар сөрөг дүгнэлт өгөх, тэдэнд эрүүл бус хоололтыг сурталчлах, насны хязгаарлалттай контент, бараа бүтээгдэхүүнд хандах эрхийг хориглосон байна.

Үүнээс гадна, мөрийтэй тоглоомд зориулж OpenAI-гийн платформуудыг үүсгэх, мөн ашиглахыг хатуу хоригложээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top