x

Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно

Улсын хэмжээнд 440 мянган тонн шатахуун агуулах сав байдаг бөгөөд энэ нь манай улсын сар гаруйн хугацааны хэрэглээ юм.

Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нефтийн бүтээгдэхүүнийг 3-6 сарын хугацаанд хадгалах агуулах савтай болохоор тусгажээ.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, “Шатахуун нөөцлөх савыг ирэх жилд нэмэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ковидын хуулийг дахин өргөн барьж, шатахуун нийлүүлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хямд эх үүсвэрээр нөөцийн саваа дүүргэнэ. Монгол Улс жилдээ 560 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн олборлож, экспортолдог. Сард 220 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ 20 хувиар өсөж байна. Шатахууны тасалдлаас сэргийлэх зорилгоор АҮЭБЯ, Сангийн яам, ЭЗХЯ хамтарсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бий болгох шийдвэр удахгүй гарна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилтдоо хүрэх чиглэлээр ажиллана” хэмээн ярилаа.

Нэг сарын нөөц хадгалах савны зардал өнөөдрийн үнэлгээгээр 500 орчим тэрбум төгрөг байна. Үүнд Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүүдэд өгөх зорилгоор 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор ажиллаж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 16 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 21 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 25 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 32 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 35 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 39 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 43 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 46 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 3 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 17 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 21 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 24 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 38 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 43 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 58 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 5 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top