x

Сонгинохайрханд “Мөнгөн гүүр”-ийн туслах замыг өргөтгөж хоёр эгнээ болголоо

Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрт мэдээлж байгаа билээ.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх туслах авто замыг хоёр эгнээ болгох ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр “Гудамж” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нэг эгнээ, явган хүний зам, дугуйн замтай иж бүрэн тохижуулалт хийж байсан бөгөөд иргэдийн зүгээс хоёр эгнээ болгохыг шаардаж, гүйцэтгэгчидтэй үл ойлголцол үүсээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ажиллаж НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан гүйцэтгэгч, зураг төслийг гүйцэтгэгч зэрэг холбогдох газруудтай уулзаж зөвшилцөлд хүрсэн билээ.

Тус замыг хоёр эгнээ болгосноор оршин суугчдын эрх ашгийг тусгаад зогсохгүй “Өнөр” хорооллын арын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 18 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 23 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 27 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 34 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 36 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 41 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 45 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 48 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 5 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 19 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 26 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 45 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 52 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 54 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 0 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 7 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top