x

Нийслэлд 115 мянган айл угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв"-д ажиллалаа. 

"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 115 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.

10 дугаар сард "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв"-д 22700 дуудлага иржээ.

Тус төвийнхөн угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг.

Үүнээс 1600 дуудлагад хяналтын ажилтан газар дээр нь очиж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Бид НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран харьцуулсан судалгаа хийж байгаа. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 3-4 хэм хүйтэн, хур тунадас 2-3 мм бага байна. Агаарын бохирдол өнгөрсөн оныхтой харьцуулахад 2-15 хувиар бага. Тэр дундаа тоос тоосонцор 10 хувиар бага байна. Хүхрийн хий болон угаарын хийн ялгаралт өнгөрсөн онтой харьцуулахад 20-25 хувиар бага байна. Цас ороод хүйтрээд эхлэхээр агаарын бохирдол ямар байхыг мөн бид судлаад мэдээлэх болно. 45 мянган ухаалаг мэдрэгчийг айлуудад суурилуулж нэгдсэн системд холбоно. Оноос өмнө 172 мянган айлаа холбоно” гэлээ.

"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв"-ийн дэлгэцийн оператор Э.Цогболд “11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 400 гаруй дуудлага ирсэн. Үүнээс засварын дуудлага 16 иржээ. Бид ханан пийшин, нам даралтын зуухыг хөөлөх үйлчилгээ үзүүлдэг. Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй. Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлдэг. Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг. Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй. Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөе. Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа больтол нь агаар сэлгэхийг зөвлөе” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top