x

Сүнсний баярын өдрөөр хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг уриалж байна

Зарим улс оронд 10 дугаар сарын 31-нийг “Halloween” буюу сүнсний баяр хэмээдэг бол манай улсад тэмдэглэдэггүйгээс гадна бүх нийтийн баяр ёслол, тэмдэглэлт өдрийн жагсаалтад тусгаагүй.

Иймд байгууллагууд боловсролын орчинд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг ГБХНХЯ уриалж байна. Учир нь сүүлийн жилүүдэд энэ баярыг хүүхэд залуус өөрсдийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэх, багачуул нийлж айлын хаалга тогших болсон нь хүүхэд ямар нэг аюулд өртөх, бэртэж гэмтэх эрсдэлийг бий болгожээ.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахгүй, зайлшгүй оролцох тохиолдолд учирч болох эрсдэлийг тооцож хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Тухайлбал, хүүхдээ ганцааранг нь явуулахгүй, хаашаа явахыг нь мэдэх, чихэр, амттан авахдаа болгоомжилж, сав баглаа нь гэмтсэн, баталгаагүй чихэр амттан идэхгүй, зам хөндлөн гарахдаа гарцаар явах, харааг хязгаарлах, алхахад саад болох хувцас өмсөхгүй байх, гэрэлтэгч наалт хэрэглэх нь харанхуйд тод харагдахад тусална.

Сүнсний баяр нь эртний келт үндэстний ургацын баяраас гаралтай, хэдэн мянган жилийн түүхтэй аж. Сүнснүүд намрын ургац хураалтын сүүлчийн өдөр манай ертөнц рүү шилжин, амьд болон сүнсний ертөнцийн хоорондох хөшиг хамгийн нимгэн гэж үздэг тул хулуу сийлбэрлэж асааж гэрэл чимэглэл болгохоос гадна хүүхдүүд айл бүрийн хаалга тогшин амттан гуйж, аймшиг, ид шид, домгийн дүрүүдийг бүтээж хувцасладаг аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top