x

Цахилгаан скүүтэртэй холбоотой ослын тоо 6 жилийн дотор 460 дахин өсжээ

Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтэр, мопед, цахилгаан дугуйны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа ч түүнтэй холбоотой осол, гэмтэл, зөрчил мөн дагаад огцом өсөж байна.

Хэрэв 2019 онд энэ төрлийн хэрэгслийн осол, зөрчлийн ердөө 14 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны долдугаар сарын байдлаар 6453 болсон байна. Осолд өртсөн иргэдийн дийлэнх нь хүүхдүүд бөгөөд 18-аас доош насны 2589 хүүхэд бэртэж, бусдыг гэмтээсэн 295 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх хангалтгүй байгааг харуулж байна.

Мэргэжлийн байгууллагын мэдээллээр 2023 онд 274 осол бүртгэгдэж байсан бол 2024 онд 4844 болж нэмэгджээ. Осолд өртсөн хүмүүсийн 95 хувь нь хамгаалалтын малгай өмсөөгүй байсан нь анхаарал татаж байна.

Одоогийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 16 нас хүрсэн хүн мопед унах боломжтой гэж заасан байдаг. Гэвч 18 нас хүрээгүй иргэдийг “хүүхэд” гэж тодорхойлдог тул энэ насны хязгаар хүүхдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс хүүхдийн осол, гэмтлээс сэргийлэх үүднээс уг заалтыг нарийвчлан тодорхойлох, хязгаарлах шаардлагатай гэж үзэж байна.

2025 оны эхний есөн сарын байдлаар гэхэд л цахилгаан дугуй, скүүтэртэй холбоотой 380 гаруй осол бүртгэгдэж, дөрвөн иргэн амь насаа алдсан байна.

Одоогоор тээврийн хэрэгслийн техникийн ангилал, хөдөлгөөнд тавих шаардлагыг шинэчлэн баталж, цахилгаан хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж байгаа. Хүүхдүүдийн ихэвчлэн ашигладаг Jet, Eco Bike зэрэг хэрэгслүүд нь мопедын хүчин чадал, хурдыг гаргаж байгаа тул “мопед” ангилалд хамаарч байна. Үүний дагуу 16-аас дээш насны хүүхэд унадаг дугуйн замаар, эсвэл замын баруун гар талын эгнээгээр каск малгай өмсөж зорчих ёстой. Харин техникийн хувьд илүү хүчин чадалтай цахилгаан мотоцикл нь мотоциклийн ангилалд орж, 18 нас хүрсэн хүн жолоодох ёстой юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр өдөр бүр Jet Scoot, Kudry зэрэг цахилгаан скүүтэрийг 4500-5000 хүн, харин Eco Technology скүүтэрийг 11 мянга гаруй хүн ашиглаж байна.

Осол, зөрчлийн тоо ийнхүү хэт өсч байгаагийн улмаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахилгаан дугуйн ангиллыг тодорхойлох, нас болон хурдны хязгаар тогтоох шаардлага тулгарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top