x

Хөдөлмөрийн зах зээлд залуусын хандлага өөрчлөгдөж байна

Манай улсад 16–36 насны залуусын хөдөлмөр эрхлэлт харьцангуй бага байгаа нь тэдний хүсэл сонирхол, мэдлэг, ур чадвар, ажил мэргэжил болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хоорондын зөрүүтэй байдалтай холбоотой гэж судалгаанд дүгнэжээ. Энэ асуудал зөвхөн Монголд бус, дэлхий даяар ижил чиг хандлагатай байгаа аж.

Өнөө үед залуус тогтмол цагийн ажил хийхээс илүүтэй уян хатан цагийн хуваарьтай, зайнаас ажиллах боломжтой, хувийн амьдрал болон ажлын тэнцвэрийг хангах ажлын байр сонирхох болсон. Ийм ажлын хэлбэрийг сонгох хандлага нэмэгдэж, “фрийлансер” буюу чөлөөт ажилтны амьдралын хэв маяг түгээмэл болж байна.

Байгууллагуудын зүгээс ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, уян хатан цагийн хуваарь, шударга цалин урамшууллын систем, карьерийн өсөлтийн боломжийг бүрдүүлснээр залуус илүү тогтвортой ажиллах нөхцөл бүрдэхийг шинжээчид онцолж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн судалгаагаар өнөөдрийн байдлаар 1980 оноос өмнө төрсөн иргэд нийт ажиллах хүчний 34 хувийг, 1980–1989 онд төрөгсөд 22 хувийг, 1990–1999 онд төрөгсөд 21 хувийг, 2000–2009 онд төрөгсөд 20 хувийг, 2010–2020 онд төрөгсөд 3 хувийг тус тус эзэлж байна. Ирэх жилүүдэд хөдөлмөрийн насны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2035 он гэхэд 2010–2020 онд төрсөн иргэдийн эзлэх хувь 27 хувьд хүрэхээр байна.

Нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлж буй залуусын хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, тэдний бүтээмжийг бүрэн ашиглах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Судалгаагаар залуучууд байгууллагын соёл, хөдөлмөрийн харилцааны орчин, уян хатан нөхцөлд илүү ач холбогдол өгдөг нь тогтоогджээ.

Иймээс төр, байгууллагууд хамтран ажиллах арга барилаа шинэчилж, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийт төсвийн 35 хувийг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгасан бөгөөд нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөрийн орчны шинэчлэлд анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 27 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 31 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 38 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 45 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 49 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 52 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 9 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 23 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 27 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 44 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 49 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 56 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 4 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 12 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top