x

Багш нарыг ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ хийхийг уриалав

Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 20 гаруй мянган багш нар цалингаа нэмүүлэхээр шаардаж, хугацаагүй ажил хаялт зарласнаас /2025.10.16/ хойш арав гаруй хоног өнгөрөөд байна.

МҮЭ-ийн холбооны зүгээс "Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Яамнаас ирүүлсэн хэлэлцээний эхний төсөл дээр бид өөрсдийнхөө хүссэн хэмжээнд цалин нэмэх томъёоллоо хүргүүлсэн. Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 3.3 сая төгрөг, үлдсэн нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс шийдвэрлэвэл ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн" гэсэн. Харин Засгийн газар, салбарын яамны зүгээс "Цалинг шууд 3.5 сая төгрөгт хүргэх боломжгүй, шат дараатай нэмнэ, 2028 он гэхэд 3,5 сая төгрөгт хүргэнэ" гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа. Тиймээс Боловсролын яамны зүгээс, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад хандаж ажил хаялтыг түр зогсоох, хамтын хэлэлцээг эхлүүлэхийг уриалжээ.

Ирэх оны төсөвт, нийт төрийн албан хаагчдын цалинд 8.3 их наяд төгрөг төсөвлөсөн. Үүнээс боловсролын салбарын ажилчдын цалинд 2.8 их наяд төгрөг буюу дээрх зардлын 33.8 хувийг боловсролын салбарын албан хаагчдын цалин эзэлж байна. Хэрэв боловсролын салбарын цалинг нэмэгдүүлэхээр болбол, энэ нь ганц багшийн цалингаар зогсохгүй сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэх мэт  тухайн салбарт ажилладаг бүх ажилчдын цалинг нэмэх шаардлага үүснэ. Цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлбэл одоогийн 2.8 их наяд төгрөгийн төсөв дээр нэмээд 3.3 их наяд төгрөг, нийт 6.1 их наяд төгрөг шаардлагатай гэдгийг Боловсролын яамнаас мэдээлжээ. Энэ нь   нийт төрийн албан хаагчдын цалингийн төсвийн 73.1 хувийг эзлэхээр байна.

Засгийн газар багш нарын цалинг 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг болгон энэ мэт шат дараатай нэмж 2028 он гэхэд 3.5 сая төгрөгт хүргэх тооцооллыг гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top