x

М.Зулькафильд МУИС-ийн “Эмерат профессор” цол хүртээлээ

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Маулетийн Зулькафильд “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох хүндэтгэлийн ёслол өнөөдөр (2025.10.23) МУИС-ийн “Эрдмийн танхим”-д боллоо. МУИС-ийн “Эмерит профессор” цолыг профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-оос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог.

Профессор М.Зулькафиль МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд 1981 оноос багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, профессор, тэргүүлэх профессор, одоо зөвлөх профессороор ажиллаж байна.

“Монголын орон нутгийн сонины нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх асуудалд” сэдвээр 1989 онд түүхийн ухааны доктор /Ph.D/, “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага: түүх, онол, практикийн асуудлууд” сэдвээр 1997 онд шинжлэх ухааны докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан. ОХУ-ын Дорнод Сибирийн Боловсролын Улсын Академийн “Хүндэт доктор”, ОХУ-ын Сибирийн Монгол судлалын нийгэмлэгийн “Хүндэт гишүүн”, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор цолтой, сэтгүүл зүйн салбараас анх удаа МУИС-ийн “Эмерит профессор” цол хүртэж байна. Монголын сэтгүүл зүйн салбарт шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалсан гурван эрдэмтний нэг нь профессор М.Зулькафиль юм.

Профессор М.Зулькафиль “Орчин үеийн Монголын сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн онолын үндэс”, “Сэтгүүл зүйн онолын зарим асуудал”, “Сэтгүүлчийн ур чадвар”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол, практик”, “Монголын олон нийтийн мэдээлэл: нэг үзэл суртлаас олон ургалч үзэл хүртэл”, “Сэтгүүл зүйн тайлбар толь”, “Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд” цуврал, “Сэтгүүл зүйн үндэс” зэрэг 80 гаруй сурах бичиг, нэг сэдэвт зохиол, орчуулгын бүтээл, гарын авлага бичсэн. “Журналистика Монголии: от первой газеты до онлайн прессы”, “Концептуальные вопросы российско-монгольских отношений в первой половине ХХ века” нэг сэдэвт зохиол нь ОХУ-ын Эрхүү хотод, “Сэтгүүл зүйн тайлбар толь” ном нь ӨМӨЗО-д уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн. Монгол Улс төдийгүй АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Франц, Чех, БНСУ, Унгар, Казахстан, Итали зэрэг оронд судалгааны 200 гаруй өгүүлэл нь хэвлэгдээд байна.

Сэтгүүл зүйн салбарт 1500 гаруй сэтгүүлч бэлдэж, орчин үеийн сэтгүүл зүйн сургалтын эх суурийг тавьсан “Сэтгүүлч” мэргэжлийн стандартыг боловсруулах багийг ахлан, СХЗҮЗ-өөр 2004 онд амжилттай батлуулсан. Тус стандартыг өнөөдөр Монгол Улсын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд мөрдөж ажиллаж байна.

Монгол Улсын Их Сургууль

 Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top