x

Монгол Улсад “НҮБ-ын долоо хоног” эхэлж, олон талт хамтын ажиллагааг хэлэлцэв

Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буй "НҮБ-ын долоо хоног"-ийн эхний үйл ажиллагаа “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” хэлэлцүүлгээр  эхэллээ.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын дэлхий дахинаа олон талт хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, НҮБ-ын гишүүн улсын хувьд хүртэж буй бодит өгөөж, НҮБ-Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын стратегийн оролцоог бэхжүүлэх талаар санал солилцлоо.

ГХЯ-ны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин В.Энхболд ярихдаа, "Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтоосон улс юм. НҮБ-ын гишүүн орнуудыг нэн буурай хөгжилтэй, хөгжиж байгаа болон хөгжингүй орон гэж гурван ангилалд хуваадаг бөгөөд Монгол Улс хөгжиж байгаа орны тоонд багтдаг. Өнөөдөр дэлхий нийтээр НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэж байна. НҮБ нь дэлхийн хамгийн том, нөлөө бүхий олон улсын байгууллага бөгөөд дэлхийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Дэлхийн II дайн дууссаны дараа, 1945 оны 10 дугаар сарын 24-нд  НҮБ байгуулагдаж, өдгөө 80 жилийн турш дэлхий дахинд энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт тогтвортой хувь нэмэр оруулж байна. Монгол Улсын хувьд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын хэмжээнд баталгаажуулах түүхэн үйл явдал нь 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн явдал байв. Түүнээс хойш манай улс энэ байгууллагаас дэмжлэг, туслалцаа авч, олон салбарт хамтран ажиллаж ирсэн" гэв. 

Мөн Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд дэлхий дахины энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, 1994 оноос хойш өөрийн улс орноо цөмийн зэвсэггүй бүс гэж зарлан тунхагласан нь олон улсын тавцанд чухал ач холбогдолтой алхам болсон. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 32 гишүүн улс далайд гарцгүй хөгжиж буй орны ангилалд хамаардаг. Монгол Улс эдгээр орны эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх үйл хэрэгт идэвхтэй, үр бүтээлтэй оролцсоор иржээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top