x

Н.Хишигт: 1945 оны Ард нийтийн санал хураалт нь “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгуулж байна.

Тус хурлыг БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй юм. Хурлын зорилго нь БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал асуулга болон тус улсын тусгаар тогтнолын түүхийн судалгааг шинэ шатанд гаргаж, энэ чиглэлээр судалгаа явуулдаг дотоод, гадаадын эрдэмтэд болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна. Түүнчлэн БНМАУ-ын тусгаар тогтнолын түүхийг ард иргэд, залуучуудад тусгаар тогтнолын үнэ цэнийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

Хурлын үеэр 1945 оны Ард нийтийн санал хураалт нь төлөөллийн ардчиллын зарчмыг тууштай баримталж, сонгуулийн “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлснээрээ ихээхэн үнэ цэнтэй гэдгийг Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Н.Хишигт тодотгов. Тэрбээр илтгэлдээ, “1945 оны 9 дүгээр сарын  21-нд болсон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх асуудлаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” тогтоолыг гаргасан. Бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 10-наас хангаж, 10 дугаар сарын 20-ны өдөр тус улсын бүх дэвсгэр нутаг дээр санал гаргуулах ажлыг нэгэн зэргээр явуулах, ухаан солиотой болон шүүхээр эрхээ хасуулснаас бусад 18 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулах, нэрсийн жагсаалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар үйлдэх, уг ажлыг бүрэн сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх, ард иргэдийг ямар нэгэн журмаар хавчиж шахсан явдлыг Үндсэн хуулийг зөрчсөнд тооцож, хуулийн ёсоор хатуу шийтгэл хүлээлгэх”-ээр заасан. 1945 оны 10 дугаар сарын 18-нд аймаг хотын Үндсэн нэрсийн жагсаал гарч, 20-ныг хүртэл зам, зангилаагаар дайран явагдсыг нэмэн бүртгэснээр 494.960 хүн санал хураалтад оролцох дүн гарсан. Ард олныг мэдээллээр хангах үүргийг Улсын радио хороо, төв, орон нутгийн сонинууд хүлээж, нийтлэлийн бодлого, үйл ажиллагааг санал хураалтын зорилго, ач холбогдлыг таниулах, бэлтгэл ажил, ард олны санал, дэмжлэг тусламжийг мэдээлэхэд бүрэн чиглүүлжээ. БНМАУ-д санал хураахад оролцвоос зохих 494.960 хүнээс 487.409 нь оролцож, Улсынхаа тусгаар тогтнолыг 100 хувь баталсан. Энэхүү санал хураалт нь Монголын төр тогтвортой, хүчтэй байх уг үндэс нь иргэдийн идэвх оролцоо, дэмжлэг, үндэсний эв нэгдэл байдаг түүхэн сургамжийг өгсөн” хэмээн дурдлаа.

Шихихутуг их сургуулийн доктор Д.Лүндээжанцан илтгэлдээ, “Бүрэн эрхт байдал” гэсэн ойлголт “Тусгаар тогтнол” гэдэг ойлголттой салшгүй холбоотой. Эдгээр нь хоорондоо зүй тогтолт шүтэлцээтэй. Бүрэн эрхт байдал нь төрийн дээд эрх мэдлийн чадамжийн шинжийг илүү илэрхийлсэн байдаг. Тусгаар тогтнол нь улс орны эдийн засаг, улс төр, соёлын талаарх хөгжлийн бие даасан байдал, түүний түвшинг илэрхийлнэ. Бүрэн эрхт байдал нь тусгаар тогтгосон байх шинжийг өөртөө агуулдаг учраас эрх зүйн хувьд илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлын харьцааг зохистой уялдуулж, тогтоосноор улс орны үндэсний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах нөхцөл бүрдэнэ. “Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол” нь “төр” гэдэг субьектын үндсэн шалгуур шинжийн нэг юм хэмээн тодотгов.

Монгол Улс, ОХУ, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Холбоотон гүрнүүдийн удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолын талаар баримталж байсан бодлого, үр дүн, шийдэл, БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын явц, үр дүн, түүхэн ач холбогдол, бүх ард түмний санал асуулгын талаарх ЗХУ болон ДИУ-ын Засгийн газрын байр суурь, санал асуулгын түүхэнд холбогдох шинэ мэдээ баримт зэрэг асуудлаар 12 илтгэлийг хэлэлцэж байна.

Мөн хурлын үеэр “Чингис хаан” үндэсний музейд тусгаар тогтнолын санал асуулгад холбогдох архивын шинэ сонирхолтой баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний төв архиваас дэлгэн үзүүлж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 10 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 28 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 34 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 41 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top