x

Монголын сэтгүүл зүйн нэрт зүтгэлтэн Х.Цэвлээ тэнгэрт дэвшлээ

Монголын сэтгүүл зүйн ноён оргилуудын нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ тэнгэрт дэвшжээ.

Х.Цэвлээ 1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайрын баг, Ямбат хайрханы энгэрт малчин Б.Хорлоогийн том хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1948 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, сум, аймгийн боловсрол, соёлын байгуулагуудаас улбаалан улмаар төрийн төв хэвлэлүүдэд олон жил хариуцлагатай ажил албан тушаалыг нэр төртэй хашиж байсан эрхэм билээ.

1980-аад онд Үнэн сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр, мөн Тоншуул сэтгүүлийн эрхлэгчээр хавсран ажиллажээ.

1990–1992 онд БНМАУ-ын Мэдээлэл, радио телевизийн Улсын хорооны дарга (Засгийн газрын гишүүн) бөгөөд энэ хугацаанд МОНЦАМЭ агентлагийн захирлаар ажиллаж байв.

1992–1996 онд Засгийн газрын мэдээ сониныг үүсгэн байгуулж, эрхлэгчээр ажилласан байна.

Төр, нийгэм, улс эх орон, ард түмнийхээ төлөөх түүний хөдөлмөр бүтээл, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, хөдөлмөр бүтээл, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн 1990 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр, 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.

Х.Цэвлээ нь улсад 70 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөхдөө 66 жилийг нь хэвлэл мэдээллийн салбарт зориулж, олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, уран бүтээлийн 50 гаруй ном бүтээж, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулахад хөдөлмөр зүтгэлээ зориулжээ.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 40 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 43 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 45 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 46 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 48 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна 49 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 13 цаг 30 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 13 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 13 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top