x

Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын тоо 600 мянгаар нэмэгджээ

Монгол Улсын хилээр 2025 оны эхний 9 сард давхардсан тоогоор 6042.5 мянган зорчигч нэвтэрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 624.1 мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын хилээр 3046.5 мянган зорчигч орсны 35.9 хувь нь Замын-Yүд, 28.1 хувь нь Чингис хаан, 8.2 хувь нь Гашуун сухайт, 8.1 хувь нь Алтанбулаг, 5.8 хувь нь Шивээхүрэн, 13.9 хувь нь бусад боомтоор орсон байна. Зорчигчдын 2277.0 мянга нь Монгол Улсын иргэд, 769.5 мянга нь гадаад улсын иргэд байгаа аж.

Монгол Улсын хилээр орсон иргэдийг 2024 оны мөн үеийнтэй харьцуулахад 255.5 мянга, гадаад улсын иргэд 70.5 мянгаар их байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 461.9 мянга нь эрэгтэй, 307.6 мянга нь эмэгтэй байна.

Гадаад зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 483.3 мянга нь 30-59 насныхан байна. Мөн зорчсон хугацаагаар нь авч үзвэл 115.2 мянга нь 10 хүртэл хоног, 573.5 мянга нь 30 хүртэл хоног, 7.9 мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 73.0 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 64.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 30.1 хувь нь Европ, 2.9 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 0.9 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 30.9 хувь нь БНХАУ-ын иргэд, 23.5 хувь нь ОХУ-ын иргэд, 21.3 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 3.9 хувь нь Япон улсын иргэд, 2.7 хувь нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд, 17.7 хувийг бусад улсын иргэд юм.

Улсын хилээр орсон жуулчдыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад, БНХАУ-ын жуулчид 3.4 хувиар, ОХУ-ын жуулчид,5.6 хувиар, Япон Улсын жуулчид 38.9 хувиар, БНСУ-ын жуулчид 0.8 хувиар, Бүгд Найрамдах Казахстан Улсын жуулчид 2.6 хувиар өсжээ.

Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд эхний 9 сард давхардсан тоогоор 2249.6 мянга болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 228.9 мянган хүнээр өсөн нэмэгдэхэд БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 210.8 мянга, Вьетнам руу 8.1 мянга, Япон руу 7.8 мянга, БНСУ руу 0.9 мянгаар тус тус нэмэгджээ. Харин ОХУ руу зорчсон иргэдийн тоо 17.6  мянгаар буурчээ.

Монгол Улсын гадаадад зорчсон иргэдийн 1380.0 мянга нь эрэгтэй, 869.6 мянга нь эмэгтэй ажээ. Насны бүлгээр нь авч үзвэл 30-54 насныхан 1439.8 мянга байна. Тэдний 2.7 хувь нь 10 хүртэл хоног, 92 хувь нь 30 хүртэл хоног, 0.5 хувь нь 60-90 хүртэл хоног, 4.8 хувь нь 90-ээс дээш хоногоор зорчжээ. Тэдний 65.2 мянга нь албан /бизнесийн, 2184.4 мянга нь хувийн зорилгоор зорчжээ.

Улсын хилээр эхний 9 сард давхардсан тоогоор 2714.4 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь 2024 оны мөн үеийнхээс 51.6 мянгаар буурчээ. Тэдгээрийн 41.8 хувийг ачааны машин, 28.0 хувийг ачааны вагон, 21.6 хувийг суудлын машин, 8.6 хувийг бусад тээврийн хэрэгсэл байна.

Нийт тээврийн хэрэгслийн 44.2 хувь нь Замын-Yүд, 16.8 хувь нь Гашуун сухайт, 11.4 хувь нь Шивээхүрэн, 6.6 хувь нь Алтанбулаг, 21.0 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 38 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 44 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 10 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 17 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 28 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 34 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 37 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 41 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 43 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 54 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top