x

Тусгай бүсийн бизнесүүдэд цахилгаан, түрээс, зээлийн хөнгөлөлт зэрэг дэмжлэг үзүүлнэ

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Хэлэлцэх асуудлын танилцуулгыг Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хийлээ.

Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам нь нийслэлийн эдийн засгийн тусгай бүсэд үр дүнтэй, эдийн засагт ач холбогдол бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах, тэдгээрт татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулах зорилготой гэдгийг тайлбарлалаа.

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Хуулиас давсан журам байх ёсгүй. Татварын тухай хуультай хэр нийцэж байгааг тусдаа заалт болгож оруулах шаардлагатай харагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуульд нийцэж байгааг тусдаа тодорхой заалтаар оруулах хүсэлтэй байна. Аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа 90 хоногт багтаана гэсэн байна. Энэ хугацаа бизнес эрхлэгчдийн хувьд чанга тул уян хатан заалт оруулах хэрэгтэй байх” гэсэн саналыг хэллээ.

Дээрх журмын дагуу татварын бус ямар дэмжлэг үзүүлэх вэ

  • Цахилгаан, дулаан, түрээсийн төлбөрийг тодорхой хугацаанд хөнгөлөх;
  • Тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг хөнгөлөх;
  • Үйл ажиллагаатай нь холбоотой газрыг эзэмшүүлэх, ашиглуулах;
  • Бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл, шаардлагуудыг хялбаршуулах;
  • Хөнгөлөлттэй зээл олгох, хүний нөөцийнх нь чадавхыг нэмэгдүүлэх;
  • Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх;
  • Экспортод чиглэсэн санхүүжилтэд батлан даалт гаргах;
  • Олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрөл олгох;
  • Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;
  • Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Техник, технологи дамжуулах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Үйл ажиллагааг нь сурталчлах, дотоодын болон ОУ-ын үзэсгэлэнд оролцох зардлаас чөлөөлөх;
  • Тухайн бүс доторх нийтийн тээврийн хураамжаас чөлөөлөх гэх мэт.

 

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top