x

Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” ашиглалтад орлоо

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хорооллын төслийн барилга байгууламжийг хүлээлгэн өгөх, ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм.

Ёслолын арга хэмжээг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Хоёр улсын хоорондын гэрээнд заасны дагуу 756 айлын орон сууцыг газар чөлөөлсөн эрх бүхий иргэдэд өмчлүүлэхээр, 252 айлын орон сууцыг түрээсийн хэлбэрээр олгохоор төлөвлөсөн. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад хамтран ажиллаж, үүргээ бүрэн биелүүлсэн БНХАУ-ын инженер техникийн ажилтнууд, гүйцэтгэгч компани, Монгол Улсын талаас уг төслийн хэрэгжилтэд гар бие оролцсон компаниудад гүн талархал илэрхийлье” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Монгол Улс, БНХАУ хоорондын найрсаг харилцаа, стратегийн түншлэл жилээс жилд өргөжин гүнзгийрч байна. Энэхүү төслийг дуусгаж, хүлээлгэн өгч байгаа нь Хятад, Монголын нөхөрлөлийг улам бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, "Бүс ба Зам" санаачилгын бүтээн байгуулалтыг ахиулахад хувь нэмэр оруулж байгаа” талаар онцлов.

Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажилласан бөгөөд тус 1008 айлын орон сууц нь цутгамал төмөр бетон зоорьтой 21 давхар, 8 блок барилгаас бүрдэнэ. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө, 6 айлтай юм.

Тус арга хэмжээнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань, Бугат хотын орлогч дарга Лэй Дяньжюнь нарын бусад албаны хүмүүс оролцлоо гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 41 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 44 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 46 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 47 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 49 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна 50 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 13 цаг 31 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 13 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 13 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top