x

Өнөөдөр олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна

Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тохиодог.

Монгол Улс санаачлан НҮБ-ын Ерөнхий чуулганаар батлуулсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол 1982 онд батлагдсанаар хоёр жил тутамд тодотгон батлагддаг түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон төдийгүй тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгдээд байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдсан.

Өдгөө дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь хөдөөгийн эмэгтэйчүүд бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогддог.

2022 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 43 хувь буюу гурван тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Тэдний 80 орчим хувь нь нийгмийн нэн ядуу бүлэгт хамаардаг гэсэн дүн мэдээ гарчээ.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэж байгаа ган, зудын гамшиг, түүний үр дагавраар малчдын амьжиргаа эдийн засгийн баталгаагүй болж, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, нэмэгдэх болсон.

Энэ нь жендэрийн тэгш байдалд нөлөөлж, нийт залуу малчдын 33 хувь нь эмэгтэй, 67 хувь нь эрэгтэй байна.

Эрэгтэйчүүд хөдөө аж ахуйн салбар, орон нутагт ажиллаж, амьдарч байгаагаас үүдэн хүйсийн тэнцвэр алдагдаж, цаашилбал бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлт нөлөөлөх эрсдэл бий болжээ.

Олон улсын хэмжээнд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилт зэрэг бүх хөгжлийн зорилтууд нь хөдөөгийн хөгжил, хөдөө орон нутгийн охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго, зорилтуудыг агуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн орнуудаас хөдөө орон нутгийн, ялангуяа нэн ядуу, тусгаарлагдсан охид эмэгтэйчүүдийн амьдрал, эрүүл аз жаргалтай байдал, дасан зохицох чадварыг сайжруулах олон бодлого санаачилга гаргаж ирсэн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жендэрийн тэгш байдлыг хангах болон хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр бодлого төлөвлөлт гарган ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 33 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 34 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 40 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 42 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 44 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 44 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 46 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 48 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 49 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 52 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 56 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 57 мин “Happy March” урамшуулал эхэллээ 3 цаг 51 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 6 цаг 1 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 6 цаг 3 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 6 цаг 4 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 6 цаг 5 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 6 цаг 8 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 6 цаг 12 мин Шадар сайд 21 аймгийн удирдлагуудад үүрэг өгч, улсын нөөцөөс дэмжлэг үзүүллээ 6 цаг 13 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top