x

Энэтхэгт үйлдвэрлэсэн ханиадны сиропоос хорт бодис илэрчээ

Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт үйлдвэрлэсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ анхааруулжээ. 

Энэтхэгийн Эмийн стандартын хяналтын төв байгууллагаас (CDSCO) мэдээлснээр, тухайн эмүүдийн найрлагад диэтиленгликоль (DEG) хэмээх хорт бодис илэрсэн байна. Эдгээр сиропыг ханиад, ханиалга болон томуугийн шинж тэмдгийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэж байжээ.

Дотуур хэрэглэх зориулалттай гурван төрлийн шингэн эмд диэтиленгликоль (DEG) илэрсэн талаар тус байгууллага аравдугаар сарын 8-нд ДЭМБ-д мэдэгджээ. “Энэтхэгт хүүхдүүдийн дунд гарсан хурц өвчлөл болон нас баралтын тохиолдлуудын талаарх мэдээллийг энэ оны есдүгээр сарын 30-нд хүлээн авсны дараа CDSCO-ийн мэдэгдэл ирсэн" гэж ДЭМБ-ын мэдээлэлд дурджээ.

Эдгээр нь “Sresan Pharmaceutical”, “Rednex Pharmaceuticals”, “Shape Pharma” компаниудад үйлдвэрлэсэн “COLDRIF”, “Respifresh TR” болон “ReLife” гэдэг нэртэй сиропууд ажээ. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, бүтээгдэхүүнүүдийг нь худалдаанаас татан авсан байна.

Мөн сиропуудыг экспортлоогүй гэдгийг Энэтхэгийн тал баталсан байна. Гэсэн хэдий ч зах зээлд шалгалт явуулахыг,  ялангуяа албан бус болон хяналтгүй худалдааны сувгуудыг нухацтай шалгахыг уриалжээ. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд анзаарагдалгүйгээр зах зээлд нэвтрэх эрсдэлтэй гэж анхааруулсан байна.

“Эдгээр сироп нь өвчтний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, үхэлд хүргэх хүндрэл үүсгэж болзошгүй. Диэтиленгликоль нь хүний биед хортой нэгдэл бөгөөд хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлтэй” гэж ДЭМБ анхааруулжээ.  

Диэтиленгликоль агуулсан эмийг хэрэглэсний дараа хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, ухаан алдах, бөөрний цочмог дутагдалд орох зэрэг шинж тэмдгүүд илэрч, хүнд хордлого үүсгэдэг байна.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 7 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 13 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 15 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 15 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 17 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 1 цаг 5 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 1 цаг 19 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 13 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 2 цаг 16 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 2 цаг 18 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 19 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 2 цаг 21 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 2 цаг 22 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 15 цаг 2 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 15 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top