x

20 жилд хэрэгжүүлсэн төслөө дүгнэж, баримтаа архивт хадгалууллаа

Монголд 20 жил үйл ажиллагаа явуулсан Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллага 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн бүхий 503 нэгж цаасан болон 1350 дижитал баримтыг Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө.

Чех улсын Прага хотод төвтэй тус байгууллага Европын орнууд дахь 300 гаруй салбар болон дэлхийн долоон орны  төлөөлөгчийн газруудаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэхүү байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд боловсрол, хүний эрх, нийгэм хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон эдийн засаг зэрэг олон салбарт 21 төслийг хэрэгжүүлжээ.

Каритас Чех Репаблик ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ж.Дэжидмаа ярихдаа, “Сүүлийн жилүүдэд бид байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр Европын холбооны санхүүжилттэй “Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон “Эдийн засгийн ногоон шилжилт” зэрэг төслийг хэрэгжүүллээ. Монгол Улс анх удаа хуванцар дахин боловсруулах чиглэлээр үндэсний стандарттай болж, орон нутагт хог хаягдлаа зохицуулах жишиг төвийг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байгуулсан. Мөн Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Увс аймагт 1000 гаруй бизнес эрхлэгчийг ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулж, олон нийтийн зан төлөвт өөрчлөлт оруулах томоохон кампанит ажлыг зохион байгууллаа” гэв.

Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын эрхлэгч С.Шижирбаатар хэлэхдээ, “Каритас Чех Репаблик байгууллага бол манай улсын хөгжилд олон салбарт бодит хувь нэмэр оруулсан олон улсын байгууллага юм. Тиймээс Архивын албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 28.8-д заасны дагуу тус байгууллага 180 дугаартай хөмрөг үүсгэн баримтуудаа хадгалуулсан. Иргэд, судлаачид эдгээр төслийн хүрээнд боловсруулсан судалгаа, тайлан зэрэг мэдээллийг Үндэсний төв архивт албан ёсоор хүсэлт гарган авч ашиглах боломжтой” хэмээв.

Монгол Улсад 2006 онд анхны нийгэм хамгааллын төслөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа эхэлж, 2008 онд албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулсан Каритас Чех Репаблик байгууллага Монгол Улс дахь үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоож байгаа ажээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top