Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж байна. Иргэд та бүхэн:
-Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
-Замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах
-Шатахууны нөөц, харилцаа холбооны хэрэгслийн бэлэн байдлыг хангах
-Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг Автотээврийн Үндэсний Төвөөс сэрэмжлүүлж байна.