x

Австрид суугаа монголчууд нийгмийн хамгааллын талаар мэдээлэл авлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-тай хамтран Австрид оршин суугаа иргэдэд тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн хамгааллын талаар цахимаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд олон улсын хэлэлцээр, сайн дурын даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын талаар иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай хийж байна. Үүний дотор хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа нийгмийн хамгааллыг шийдэх, тэдэнд нийгмийн асуудлаа шийдэх ямар боломж, бололцоо байгаа тухай мэдээлэл өгөх энэхүү цахим уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, хоёр улсын сайд нар "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцоог Монгол Улсын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Бүгд Найрамдах Австри улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах сайд Коринна Шуман энэ оны есдүгээр сарын 16-нд гарын үсэг зурж баталсан. Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхгүй, гадаадад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа улсдаа шимтгэл төлснөөр нэгтгэн тооцуулж, ахмад насны, хөдөлмөрийн чадвар болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 7 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 13 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 15 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 15 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 17 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 1 цаг 5 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 1 цаг 19 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 13 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 2 цаг 16 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 2 цаг 18 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 19 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 2 цаг 21 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 2 цаг 22 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 15 цаг 2 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 15 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top