x

Багануурт хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих төслийг хэрэгжүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан өчигдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцахын сацуу иргэдийн сэтгэгдлийг сонсжээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксжуулсан шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад шинэ болон сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлжээ. 

Хотын дарга БЗД-ийн 31 дүгээр хороонд ажиллах ирэх жилээс хагас коксжуулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг эхлүүлэхээр болсноо ярилаа. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанитай хамтран Багануурын уурхайг түшиглэж хагас коксжуулсан түлшний үйлдвэр барихаар төлөвлөжээ. Ингэвэл өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болох юм. Цаашлаад зөвхөн нийслэл бус бусад суурин газрыг хагас коксжуулсан түлшээр хангахаар төлөвлөсөн байна.

Иргэд шинэ түлшний дулаанаа хадгалах чадварыг өмнөхөөс илүү гэдгийг онцолж, үнс бага байгааг хэлсэн байна. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага гэдгийг албаныхан дурдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 55 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 1 цаг 14 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 1 цаг 20 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 1 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 1 цаг 22 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 24 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 2 цаг 12 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 2 цаг 25 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 20 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 3 цаг 23 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 3 цаг 25 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 26 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 3 цаг 28 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 3 цаг 29 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 16 цаг 9 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 16 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 16 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top