x

Японы Комэйто нам эрх баригч эвслээс гарахаа зарлалаа

Японы Комэйто намын дарга Сайто Тэцүо нам нь эрх баригч эвслээс гарна гэдгийг Либерал ардчилсан намын /ЛАН/ дарга Такаичи Санаэд мэдэгджээ. 

С.Тэцүо баасан гаргийн үдээс хойш ЛАН-ын шинэ даргатай уулзсан байна. Комэйто намын дарга хэлэхдээ, ЛАН-аас улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн асуудлаар хангалттай хариулт өгч чадаагүй гэжээ. Ингэснээр 25 гаруй жилийн турш үргэлжилсэн түншлэл дуусгавар болох юм. Түүнчлэн парламент долоо хоногийн дотор хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг сонгох төлөвтэй байгаа үед ийм үйл явдал болж байна. Т.Санаэгийн хувьд уг албан тушаалыг хаших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

С.Тэцүо хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, улс төр, санхүүгийн асуудлыг зохицуулах нь Комэйтогийн тэргүүлэх чиглэл юм гэдгийг онцолсон байна. Тэрбээр эвслийн засгийн газрыг түр хугацаанд тарааж, Комэйто нам, ЛАН-ын харилцаанд цэг тавихаа мэдэгджээ.

Тэрбээр мөн улс төрийн шинэчлэлийн асуудлаар хамтрах ажиллах тал дээр тодорхой саналыг ЛАН-аас авч чадахгүй бол Ерөнхий сайдын санал хураалтад Т.Санаэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна 1 цаг 32 мин Монголын тамирчид “Physical 100” шоунд оролцоно 2 цаг 4 мин Испанийн уулчин Килиан Жорнет АНУ-ын 72 оргилд сарын дотор авирчээ 2 цаг 6 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгожээ 2 цаг 16 мин Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг намаас хөөдөг болох хэрэгтэй 2 цаг 30 мин Японы Комэйто нам эрх баригч эвслээс гарахаа зарлалаа 16 цаг 8 мин Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийжээ 16 цаг 11 мин Нобелийн Энх тайвны шагналыг ардчиллын төлөө тэмцэгч Мариа Корина Мачадод олгов 16 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын байнгын хороо хэлэлцэж эхэллээ 16 цаг 33 мин Хөхний хорт хавдраар 2728 хүн өвдөж, 401 шинэ тохиолдол бүртгэгджээ 16 цаг 36 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 38 мин “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн баг тэргүүн байр эзэллээ 16 цаг 47 мин “Телеграмм”-ын залиланд өртөж, 13 сая төгрөгөө алдсан хэрэг гарчээ 16 цаг 47 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 71 хувьтай үргэлжилж байна 17 цаг 1 мин “Airbus” нисэх онгоцны нийлүүлэлтээр “Boeing”-ийг гүйцжээ 21 цаг 45 мин 2025 онд улсын хэмжээнд 14 мянга гаруй удаа газар хөдөлжээ 21 цаг 46 мин Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний амь нас үрэгджээ 23 цаг 36 мин Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав 23 цаг 46 мин Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 260 гадаад иргэнийг албадан гаргалаа 23 цаг 48 мин “Эрдэнэс Монгол” нэгдэл Хархорум хотын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлнэ 23 цаг 49 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... ​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу...
Top