x

“Тавантолгой–Гашуунсухайт” төмөр замын төслийн гэрээнүүдийг ил болголоо

“Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн гэрээнүүдийг олон нийтэд нээлттэй болгож, холбогдох бүх мэдээллийг ил тод байлгахаар болсон талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас мэдээллээ.

Тус төмөр замын төслийг анх 2012 онд эхлүүлсэн бөгөөд далангийн ажлыг хийсний дараа хоёр жилийн хугацаанд зогссон байдаг. Харин 2019 оноос “Бодь Интернэйшнл” компани гүйцэтгэгчээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлэгчээр, “Тавантолгой төмөр зам” компани захиалагчаар ажиллаж эхэлсэн юм.

Энэ хүрээнд байгуулсан оптик гэрээг нууцын зэрэглэлд хамааруулсан байсан ч, одоо тус гэрээнүүдийг нээлттэй болгож, иргэд, судлаачид үзэх боломжийг бүрдүүлжээ. Мөн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголын төрийн байгууллагууд болон Хятадын талын холбогдох яам, албан тушаалтнуудын хооронд солилцсон албан бичиг, мэдээллийг ил болгох шийдвэр гаргасан байна.

Ил тод байдлыг хангах энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамдад хадгалагдаж буй холбогдох баримтуудыг нийтэд нээлттэй болгох үүрэг өгчээ.

Нууцаас гаргасан гэрээнүүдээс нүүрсний үнийг тонн тутамд 60 ам.доллараар тооцох заалт хамгийн их анхаарал татаж байна. Судлаачдын үзэж буйгаар энэхүү үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас доогуур байсан бөгөөд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг нүүрсээр төлөх нөхцөл эдийн засгийн хувьд ашиггүй байжээ.

Төслийн тууш хэсгийг 2022 онд ашиглалтад оруулсан ч өнөөг хүртэл Хятадын төмөр замын сүлжээтэй холбох ажил бүрэн хийгдээгүй байна. Үүнийг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг дахин “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахаар болсон талаар мэдээлэв.

Иргэд болон сонирхогч талууд ЭТТ компанийн “ettd.mn” цахим хуудсаар орж, нууцаас гаргасан гэрээнүүдтэй нэг бүрчлэн танилцах боломжтой болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 1 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 2 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 4 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 19 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 38 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 1 цаг 57 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 2 цаг 3 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 2 цаг 5 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 2 цаг 5 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 7 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 2 цаг 55 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 3 цаг 9 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 3 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 4 цаг 6 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 4 цаг 8 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 9 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 4 цаг 11 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 4 цаг 12 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 16 цаг 53 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 17 цаг 1 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top