x

Стратегийн ашигт малтмалын нөөцөө ухаалгаар удирдахыг зөвлөв

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Нөөцийн өрсөлдөөн: Стратегийн ашигт малтмал ба улс төр” олон нийтийн лекцийг энэ сарын 8-нд зохион байгууллаа.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээлтийн үеэр хэлэхдээ, “Стратегийн ашигт малтмал нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн гол цөм төдийгүй манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, технологийн хөгжил, олон улс дахь байр суурьтай холбоотой асуудал юм. Тэдгээр нөөцийг хэрхэн удирдах, зохицуулах нь ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралтай салшгүй холбоотой. Энэ удаагийн хэлэлцүүлгээс шинэ санаа, хамтын ажиллагаа, бодлогын шинэлэг хандлага гарч, Монгол Улсын тогтвортой хөгжил болон хүртээмжтэй өсөлтийн зорилгод хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

“Данн энд Кратчер” хуулийн фирмийн партнер Борис Долгонос илтгэлдээ, “Газрын ховор элементийн тухай ярина гэдэг ирээдүйн технологийн тухай ярина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газрын ховор элемент нь технологийн төдийгүй тухайн улс орны батлан ​​хамгаалахын салбартай шууд холбогдоно. Өнөөдөр БНХАУ газрын ховор элементийн 2/3 олборлож байгаа ч боловсруулалтын 90 хувийг гүйцэтгэж байна. Монгол Улс зэс, алт, газрын ховор элементээр баялаг орны тоонд ордог. Тухайлбал, Оюутолгойн орд нь дэлхийн хамгийн том зэс-алтны уурхайн нэгд зүй ёсоор орно. Танай улс уул уурхайн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг БНХАУ руу нийлүүлдэг. Энэ нь Монгол Улс нөөцөө удирдах тал дээр хязгаарлагдмал байдалтай байгааг харуулж байна. Иймд дэд бүтцээ хангалттай хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй” хэмээв.

Камбожийн Хаант Улс дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Стефан Ханселман мөн үеэр өгсөн яриандаа, “Сүүлийн жилүүдэд газрын ховор элементтэй холбоотой эрэлт нийлүүлэлт нэмэгдсэн. Тиймээс зарим орон газрын ховор элементийг экспортлох хориглох хүртэл шийдвэрийг гаргаад байна. Монгол Улс нь ашигт малтмалаар баялаг. Тиймээс дэлхий нийтэд өрнөж байгаа энэ үйл явцаас хамаарч Монгол Улсыг анхаарч, ач холбогдол өгөх нь зайлшгүй юм. Газрын ховор элементийн асуудал нь өнөөдөр гэнэтхэн урган гарч ирсэн юм биш. Арав гаруй жилийн өмнөөс ярьсан асуудал. Энэ удаагийн лекц уг сэдвийн ач холбогдлыг оролцогчдод дахинтаа ойлгуулах, илүү өөр өнцгөөс харуулах тал дээр хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.

Борис Долгонос нь уул уурхай, хөрөнгө оруулалт болон санхүүжилт босгох IPO, өндөр өгөөж бүхий хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй үнэт цаас гаргах, зээлийн хэлцэл, хил дамнасан үнэт цаасны арилжаа, хаалттай хэлбэрийн үнэт цаас гаргах, хувьчлалын чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тэрбээр Хойд ба Өмнөд Америк, Ази, Европ, Африкийн улс орнуудад төр, хувийн хэвшлийн корпорац, хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгч, томоохон хэлцлүүдэд ажиллаж байсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top