x

Экспорт, импортын хэмжээ буурч, гадаад худалдааны баланс 2.2 тэрбум ам.доллараар эерэг гарлаа

2025 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.15 тэрбум ам.доллараар (5.6%) буурсан байна. Экспортын хэмжээ импортын дүнгээс 2.17 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Гаалийн байгууллагын 543,200 экспорт, 291,096 импортын мэдүүлэг болон бусад эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан гаргасан уг дүнгээр, экспортын бараа, түүхий эдийн нийт хэмжээ 10.7 тэрбум ам.доллар, импорт 8.53 тэрбум ам.доллар байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурсан бөгөөд нийт экспортын 99.2 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ. Экспортын бүтэц дотор эрдэс бүтээгдэхүүн 86.8 хувь (9.29 тэрбум ам.доллар), үнэт металл ба үнэт чулуу 6.6 хувь (708.8 сая ам.доллар), нэхмэл эдлэл, ноолуур зэрэг бүтээгдэхүүн 2.2 хувь (231 сая ам.доллар)-ийг тус тус эзэлж байна.

Монгол Улсын экспортын гол чиглэл хэвээр байгаа бөгөөд хар тугалганы хүдэр, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь, зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг БНХАУ-д экспортолсон байна. Мөн самнасан ноолуурын 81.4 хувь нь БНХАУ руу гарсан бөгөөд эдгээр нэр төрлийн бараа экспортын нийт дүнгийн 83.3 хувийг бүрдүүлжээ.

Нийт 80 оронд бараа экспортолж байгаа бөгөөд үүнээс БНХАУ-д 91.2 хувь, Швейцарьт 5.7 хувь, АНУ-д 0.9 хувь, ОХУ-д 0.4 хувь ногдож, нийт экспортын 98.2 хувийг дээрх дөрвөн улс эзэлж байна.

Импортын дүн 8.53 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 74.4 сая ам.доллараар (0.9%) буурсан байна. Импортын 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа бол үлдсэн хэсгийг гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлжээ.

Импортын бүтцэд машин, тоног төхөөрөмж ба цахилгаан хэрэгсэл 21.5 хувь (1.84 тэрбум ам.доллар), эрдэс бүтээгдэхүүн 20.8 хувь (1.78 тэрбум ам.доллар), тээврийн хэрэгсэл, сэлбэг 19.5 хувь (1.66 тэрбум ам.доллар), хүнсний бүтээгдэхүүн 10.4 хувь (888.1 сая ам.доллар), төмөрлөгийн бүтээгдэхүүн 9.4 хувь (803.8 сая ам.доллар), химийн бүтээгдэхүүн 5.8 хувь (496.3 сая ам.доллар) тус тус эзэлж, эдгээр нь нийт импортын 87.5 хувийг бүрдүүлсэн байна.

Мөн олон улсын байгууллага, хандивлагч орнуудын тусламжаар 28.1 сая ам.долларын бараа, зээлээр 85.1 сая ам.долларын бараа импортолжээ. Тусламжийн гарал үүсэлд АНУ 60.6 хувь, БНСУ 14.5 хувь, БНХАУ 8.9 хувь ногдож байгаа бол зээлийн гарал үүсэлд БНХАУ 56.5 хувь, Франц 17.8 хувь, Энэтхэг 11.4 хувь, Австри 6.6 хувь тус тус эзэлж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтаар 88.8 сая ам.долларын бараа нийлүүлэгдсэн бөгөөд үүний 78.1 хувь нь ОХУ-аас, 18.5 хувь нь БНХАУ-аас орж иржээ. Монгол Улс нийтдээ 154 орноос гаралтай бараа импортолж байгаа бөгөөд үүнээс БНХАУ 40.4 хувь, ОХУ 23.9 хувь, Япон 10.8 хувь, БНСУ 4.2 хувь, АНУ 3.9 хувь ногдож, нийт импортын 83.2 хувийг эдгээр таван улс бүрдүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top