x

Арьс шир, мах боловсруулах “Эмээлт” парк зүүн, баруун бүстэй зохион байгуулагдана

"Эмээлт" эко аж үйлдвэрийн парк нь мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл юм. Жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай.

Энэ нь Монгол Улсын нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн парк байгуулагдсанаар 5600 ажлын байр бий болох тооцоолол гарсан.

"Эмээлт" аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулах талаар төслийн ерөнхий инженер Т.Батдондог ярьж байна.

Тэрбээр “Паркийн зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн далан, мэдээлэл холбооны далан, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг инженерийн байгууламжийн ажын зураг төслийг боловсруулж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд зураг төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн” гэв.

Ингэснээр мал төхөөрөх, мах боловсруулах, ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд тус тусдаа төлөвлөгдсөн, харилцан уялдаатай ажиллах юм. Улмаар олон улсын стандартын дагуу махыг боловсруулсны дараа гарах дайврыг тусгай үйлдвэрт шилжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ноос, ноолуурыг ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Малын гаралтай аливаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн бүрийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх юм.

Тус парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байрлаж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 17 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 22 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 25 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 29 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 34 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 43 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 5 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 37 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 58 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 5 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 19 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 30 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 37 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 44 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 48 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 54 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 58 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 1 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 4 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 7 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top