x

Дархан-Уул аймагт хүүхдийн түлэгдэлтийн эрсдэл бууруулах ажлыг эхлүүлэв

Төслийн хүрээнд гэр хороололд амьдарч буй тав хүртэлх насны хүүхэдтэй 120 өрхөд хүүхдийн түлэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой мэдээлэл, зөвлөгөө хүргэж, хэрэгцээт зүйлийг хүлээлгэн өглөө.

Уг ажлыг Дархан сумын Засаг даргын Тамгын газар, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Мобиком корпорац, Олон улсын  нийгмийн эрүүл мэндийн тэнхим, Цукуба их сургууль хамтран хэрэгжүүлж байна.

Азийн улс орнуудаас хүүхдийн түлэгдэлт хамгийн өндөр нь манай улс байдаг судалгаа бий. Тиймээс бага насны хүүхдийг ахуйн нөхцөлд түлэгдэлтэд өртөхгүй байх үүднээс цахилгаан хэрэгсэл, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав байрлуулах зориулалттай тавиурыг гэр хорооллын айл өрхүүдэд өгч байна.

Түлэгдэлт өндөр байдаг гол шалтгаан нь гэрт амьдардаг иргэд анхаарал болгоомж сул түүнээс үүдэн хүүхдүүд хоол цай хийхэд хэрэглэдэг халуун тогоо, ус буцалгагчид хамгийн их түлэгдэж бэртэж, гэмтдэг судалгааг анагаахын сургуулийн багш нар судалгаагаар гаргажээ.

Эхний удаад хүүхдийг түлэгдэхээс урьдчилан сэргийлэх зориулалттай тавиурыг Дархан сумын багийн төвөөс гаргасан нэрсийн дагуу буюу олон хүүхэдтэй, өндөр настай, бага насны хүүхэдтэй эрсдэл өндөрт тооцогдох айлуудад өгч байна.

Дархан сумын хэмжээнд арван мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг. Тиймээс гэр хороололд амьдарч буй хүүхэд, багачуудыг эрсдэлээс сэргийлэхийн тулд үе шаттайгаар айл, өрхүүдэд уг тавиурыг өгөх юм.

Хоёр зуун мянган төгрөгийн өртөгтэй уг тавиурыг цаашид иргэдийн хэрэглээнд тулгуурлан илүү боловсронгуй болгох боломжтой гэдгийг Олон улсын  нийгмийн эрүүл мэндийн тэнхим, Цукуба их сургуулийн төлөөлөл мэдэгдэж байна.

Иргэдийн хэлж сурсан халуун тогоонд буцалж буй зүйлд түлэгдвэл хоруу чанар ихтэй, удаан эдгэрдэг тухай эмч нар анхааруулж байна.

Ташрамд дурдахад, энэхүү тавиурыг монгол, японы эрдэмтдийн судалгаанд суурилан Нитори компани бүтээсэн бөгөөд хэрэглээг нь хянахын зэрэгцээ тавьсан зүйл унаж гулсахгүй, хөдөлгөөн хохирогчтой, галд шатахгүй, нүүх, тээвэрлэн авч явахад хялбар, салгаж угсардаг зэрэг олон давуу талтай бүтээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 54 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 50 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 54 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 2 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 19 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 0 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 5 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 11 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 20 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 33 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 42 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 50 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top