x

ТЭЦ-5: Ус хэмнэх, бохирдол багасгах шинэ үеийн станц байх болно

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сангийн талбайн байршилд нийт 26 га газар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайн байршлыг сонгох болсон шалтгаан нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ. 

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал дулааны эрчим хүч хүчин чадалтай байх бөгөөд агаар мандалд хаягдах утааны хийд агуулагдах NOx, SO2 -г хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологитой зуух ашиглана. Уг станц нь техникийн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах, усны хэрэглээг бууруулсан байгаль орчинд ээлтэй технологитой байна. Түүнчлэн цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж, үлдсэн 10 хувь нь станцын өөрийн дотоод хэрэглээнд зарцуулагдана. Тодруулбал, станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хороолол зэрэг бүсүүдийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм.

Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулсан. Уралдаант шалгаруулалтын үнэлгээний дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Митайм Интернэйшнл” ХХК-тай гэрээний хэлцэл хийж төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр буюу олон улсын жишигт нийцсэн DBFOM бүтцээр хэрэгжүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 658.56 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн зүгээс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгчийн зүгээс 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй.й

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2 цаг 23 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 2 цаг 29 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 2 цаг 30 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 2 цаг 36 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 44 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 47 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 3 цаг 26 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 4 цаг 11 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 4 цаг 25 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 40 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 45 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 53 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 5 цаг 13 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top