x

ГССҮТ Японы их сургуультай урт хугацааны сургалт, судалгааны түншлэл эхлүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Япон улсын “Цукуба” их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн тэнхим нь 2016 оноос хойш осол гэмтлийн шалтгаан, тархалтыг тогтоох, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг судалгааг хийж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх интервенц хэрэгжүүлэх байдлаар хамтарч ажиллаж ирсэн билээ. 

Тэгвэл өдгөө эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах урт болон богино хугацааны сургалт, ажлын байран дахь дадлагажуулалт зэрэг үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, “Цукуба” их сургуулийн Амьдралын хэв маяг, инноваци, судалгаа хөгжлийн төвийн захирал Хисаши Ёошимото нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь харилцан солилцоог бэхжүүлэх, клиник болон академик чадавхийг сайжруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллах юм.

- Харилцан сонирхлын хүрээнд хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;

- Сонгогдсон аймаг, дүүргүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэх;

- Академик судалгааны ур чадварыг сайжруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөр, ажлын байран дахь дадлагыг багтаасан сургалтуудыг зохион байгуулах;

- Мөн харилцан тохиролцсоны үндсэн дээр эмнэл зүйн сургалтын боломжуудыг судлах, хөгжүүлэх зэрэг юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Япон улсын талаас “Цукуба” их сургуулийн Олон улсын нийтийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч, “Нийтийн эрүүл мэндийн докторын хөтөлбөр”-ийн захирал Ичикава Масао, тус сургуулийн судлаач, доктор Г.Гэрэлмаа болон ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй албадын удирдлага,  Статистик тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top