x

21 аймгийн 79 суманд өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна гэж гарсан.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллууллаа. Энэ сарын 06-ны өдөр ажлын хэсгийн ахлагч УОК-ын  Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү  Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажилласан тухайгаа  Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. 

Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна. Тодруулбал; 

- Увс аймагт 2,7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гараад байгаагаас нийт малынхаа  30 хувийг  эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна. 

- Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр  хонин толгойд шилжүүлснээр 6,3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна. Тус аймаг 60,8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Аймгийн хэмжээнд нийт 500,0 мянган толгой малыг зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байна.

- Завхан аймагт хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая тоо толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Аймгийн хэмжээнд 207.5 мянган толгой мал хүнсэнд хэрэгцээлэх, 493.5 мянган толгой мал зах зээлд нийлүүлэх урьдчилсан судалгаа гараад байна. Завхан аймаг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан  450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлжээ.  

- Баян-Өлгий аймагт энэ жил хонин толгойд шилжүүлснээр 3.6сая толгой мал өвөлжих  тооцоо судалгаа гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 190 тн өвс 235 тн тэжээл, сумдын нөөцөд 306 тн өвс, 407,3 тн тэжээл нөөцлөөд байгаа бөгөөд аймгийн ИТХ-аар 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан орон нутгийн төсвийн тодотголоор аймгийн өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэхэд зориулан 1 тэрбум төгрөг батлуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.  

- Говь-Алтай аймагт хонин толгойд шилжүүлснээр 4.3 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133,2 тн тэжээл бэлтгэжээ. Дотоодын хэрэгцээнд 306,7 мянган толгой мал, зах зээлд борлуулах 610,1 мянган толгой мал, нийт 916,8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл зохион байгуулалт хийж байна.

- Баянхонгор аймаг бүдүүн тэжээл 1024,5 тн, хүчит тэжээл 364.7 тн, Эрдэс 0.4 тн бэлтгэж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 23.6 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн 3 үйлдвэр байгаа ба энэ онд богийн мах 670 тн, бод малын мах 330 тонныг нөөцлөхөөр, худалдан борлуулахаар 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.  

- Өвөрхангай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь  дунд зэрэг буюу гандуу байсан.  Тус аймагт энэ өвөл 5.3 сая орчим тоо толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд  нийт 1.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 104.9 тн ногоон өвс, 68 тн тэжээл,  сумдын аюулгүй нөөцөд 416.7 тн өвс, 142.6 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. 2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. 

Үүнд; 

- Төсөв хэлэлцэж буй энэ цаг үед орон нутгууд өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвтөө тусгаж батлах нь чухал байна. 

- УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн түвшинд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах,  малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулж, зөвлөмж зөвлөгөөг цаг тухайд нь өгөх, 

- УОК, ОБЕГ, Хил Гааль гээд холбогдох бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

- Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;

- Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;

- Отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 22 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 26 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 31 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 40 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 2 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 34 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 55 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 1 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 16 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 27 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 34 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 41 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 45 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 51 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 54 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 58 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 0 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top