x

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл нэмэгдэж байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, бүлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн зохион байгуулж байна.

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Будзан энэ талаар мэдээлэл өгөхдөө:

“Сургуулийн орчинд хүүхдүүдийн хооронд үүсдэг үе тэнгийн дээрэлхэл, бүлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт, сургалт, нөлөөллийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 870 орчим сургуульд нэргүй санал асуулга авч, сурагчидтай уулзан мэдээлэл цуглуулж, дээрэлхэл үйлдэж болзошгүй хүүхдүүдтэй ажиллаж байгаа” гэж онцоллоо.

Тэрбээр мөн “Жил бүр дунджаар 500 орчим зөрчлийн хэрэг, 100 орчим эрүүгийн хэрэг үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой бүртгэгддэг. Сүүлийн жилүүдэд дээрэлхэл цахим орчинд илүүтэй гарч, бусдыг доромжлох, дарамтлах хэлбэрээр үйлдэгдэх хандлагатай байна” гэдгийг хэллээ.

Ийнхүү цахим болон бодит орчинд үйлдэгдэж буй дээрэлхэл нь зөвхөн хохирогч хүүхдийн сэтгэл зүйд төдийгүй сурлага, хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг байна. “Дээрэлхэлд өртсөн хүүхэд сургуулиасаа дайжих, сурах сонирхол буурах, анги хамт олныхоо дунд дарамтад өртөх зэрэг сөрөг үр дагавартай байдаг. Иймд багш, нийгмийн ажилтан, эцэг эх хамтран хүүхдийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй” гэж Б.Будзан онцоллоо.

Мөн тэрбээр эцэг эхчүүдэд дараах анхааруулгыг өгсөн юм. 

“Хүүхдээ өмөөрч, бусдын хүүхдийг зодох, дарамтлах зэрэг хувийн арга хэмжээ авах нь өөрөө зөрчил, гэмт хэрэгт тооцогддог. Ийм үйлдэл гаргасан тохиолдолд эцэг эхчүүд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах, дээрэлхэл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд багш сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж, сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 1 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 33 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 40 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 47 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 51 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 57 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 1 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 4 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 7 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top