x

Монгол, Польш хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга С.Горчыца тэргүүтэй тус улсын парламентын дээд ба доод танхимын гишүүдийг энэ сарын 3-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж, туршлага, технологийн солилцооны талаар санал солилцов. Польш улс нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт Европын холбооны томоохон тоглогч төдийгүй газар тариалан, мал аж ахуйн түүхий эд боловсруулах машин механизмын үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн болохыг Сеймийн гишүүн С.Горчыца онцлоод, Монголын бэлчээрийн мал аж ахуйд зөөврийн мах нядалгаа, боловсруулах тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь тохиромжтой гэв.

Тэрбээр Вармиан-Масуриан муж дахь 6,000 үнээтэй фермийг бүрэн автоматжуулсан учраас 12 хүн ажиллуулдаг тухай дурдсан. Харин Сенатын гишүүн К.Клейна, Монгол Улс малын түүхий эдээ боловсруулж, гуравдагч зах зээлд гаргах чиглэлээр Польшийн хөрөнгө оруулагчидтай хамтрах боломжтойг уулзалтын үеэр онцолж байлаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, хоёр орны парламентын байнгын хороод цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол Улс дахь ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын бүтэц, хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалангийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулах, мал эмнэлэг, эм бэлдмэлийн салбарт хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Мөн уг уулзалтад Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь оролцож, хоёр орны эдийн засгийн харилцаанд гарсан ахиц дэвшлийг дурдаад, худалдааны эргэлтийг хоёр дахин өсгөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэйг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол–Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, хоёр орны бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй солилцож, хамтын төслөө тодорхойлон, Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны хүрээнд бодитой, хэрэгжихүйц санаачилгыг төсөл хөтөлбөр болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top