УИХ хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гарагийн /2025.10.06/ хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хурлаар Монгол банкнаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх мэдээллийг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулж байна.
Монголбанк инфляцийн түвшинг 2026 онд хамгийн ихдээ 6%(+1), 2027 онд 5%(+1) байлгахыг зорьж байгаа тухай мэдээллийг өгөв.
Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг судлан, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Б.Түвшин гишүүдэд танилцуулна.