x

Ахмадын тэтгэвэр, зээлийн нөхцөлийг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн буюу есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй тус ажлын хэсэг өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өргөдөл гаргасан ахмад настнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх болон тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлууд, мөн ахмад настны халамж, хамгааллыг сайжруулах талаар зөвлөлдөж, ярилцсан байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Засгийн газрын болон Байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэх учир хугацаа алдалгүй тодорхой саналуудыг нэгтгэж ирүүлэхийг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар чиглэл болгосон байна.

Ажлын хэсгийн уулзалтад Төрийн ордны гадаа суулт хийж буй ахмад настнуудыг төлөөлөн иргэн Ц.Алтанзул, Д.Отгонбаяр, Э.Ганбаатар нар оролцсон юм. Ахмад настан Ц.Алтанзул өндөр настай хүмүүс ордны гадаа 37 хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудаж буйг дурдаад, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байснаа болиод одоогийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572.4 төгрөгийг тус бүр хоёр дахин, боломжгүй бол 50 хувиар, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн өр, орлогын харьцааг өмнө баримталж байсан 70/30 гэсэн харьцаанд буцааж оруулан, 36 сарын хугацаатайгаар олгох хүсэлт тавьж буйг хэллээ. Өр, орлогын харьцааг чангаруулсан шийдвэрийг Ерөнхий сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нарын уулзалтаар цуцалж, хугацааг 24 сар болгохоор тогтоосныг арилжааны банкууд ердөө гурван хоног баримталсан тухай тэрбээр мэдээлж, мөн зээлийн үлдэгдлээс дахин хүү тооцон, нэмж суутгаад байгааг шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат ахмад настнуудаас тавьж буй шаардлага, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж, тодорхой санал, хувилбар боловсруулж ирүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, нөхцөл шаардлага, хязгаарлалтыг багасгах тооцоо хийж, мөн санал ирүүлэхийг Монголбанканд, ахмад настныг асрахуй болон халамж хамгааллыг сайжруулах талаарх нийгмийн даатгалын реформын тухай санал боловсруулахыг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн яаманд, төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж ирүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус үүрэг болголоо.

Зорилгодоо чиглэсэн тодорхой саналыг оновчтой боловсруулж ажиллах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл зөвлөж, мөн тэтгэвэрт гарах дөхөхөөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг огцом өндрөөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгодог, хүн амын зарим хэсгийн шимтгэлийг төр хариуцдаг байх зэрэг хуулийн цоорхойг нөхөж засах саналуудаа бэлтгэж ирүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Ажлын хэсэг дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 29 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 36 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 37 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 43 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 1 цаг 51 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 1 цаг 54 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 33 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 18 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 32 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 3 цаг 47 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 3 цаг 52 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 3 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 0 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 20 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top