x

“Дүүжин тээврийн төсөл” өндөр чанартай материал, Францын технологиор хийгдэж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж буй. 

Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд удирдан гүйцэтгэж байна.

Энэхүү төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй HRB500E маркийн арматурыг ашиглаж байна. Мөн тээврийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нийт 216 ширхэг бүхий ган татлага ашиглах бөгөөд энэ нь техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан технологи юм. Түүнчлэн өвлийн улиралд мөс цасанд дарагдах эрсдэлийг бууруулах зорилготой тусгай мөс хусагч төхөөрөмжөөр тоноглогдсон. Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх тул L360M-PSL2 маркийн ган, С30 маркийн суурь бетон, өндөр чанартай HRB500E арматур, бат бөх материал сонгон ашиглаж байна. HRB500E маркийн арматур нь гангийн өндөр хатуулагтай бөгөөд газар хөдлөлтийн 8 баллын ачаалалд тэсвэртэй гэдгээрээ онцлогтой юм.

Дүүжин замын тээвэр нь тог тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах нөөц генератораар тоноглогдсон. Энэхүү систем нь зорчигчдыг аюулгүй буулгах горимтой бөгөөд аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Төслийн барилга угсралтын ажил дууссаны дараа гурван сарын турш туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ. Энэ үеэр ачааллын туршилт хийхдээ зорчигч тээвэрлэхгүй бөгөөд оронд нь тухайн кабины багтаамжтай дүйцэх жин бүхий ус, шуудайтай элс ашиглана. “Улаанбаатар кабель кар” төслийн нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд туршилтын үеэр 850 кг жинтэй элс, усаар орлуулж шат дараалалтайгаар турших юм. Дүүжин замын тээврийн системийг дэлхийн 100 гаруй орон нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай. Улаанбаатар хотод энэхүү орчин үеийн, аюулгүй, байгальд ээлтэй тээврийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 42 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 11 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 16 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 19 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 23 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 28 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 37 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 59 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 31 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 52 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 58 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 13 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 24 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 31 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 37 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 42 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 48 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 51 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 55 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top