x

Ховд аймаг дотоодын хэрэгцээг хангах цагаан будааны тариалалтыг хөгжүүлэхээр зорьж байна

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар цагаан будаа тариалах боломжтой цөөн аймгуудын нэг бол Ховд аймаг.  

Энэ жил Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалжээ. Үүнээс 0.3 га талбай нь үр үржүүлгийн талбай юм. 

Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг ийнхүү туршиж, нутагшуулахаар зорьж буй.

Уг ажлыг "Gimex” ХХК сүүлийн жилүүдэд орон нутагт туршилтаар хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ жилийн тухайд БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр “Копиа Монгол” төвтэй хамтран Булган суманд тариалсан тутарга амжилттай ургажээ. Туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тонн цагаан будаа хураан авахаар урьдчилан тооцоолж байна. 

2-3 өдрийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн бөгөөд одоогоор стандартын дагуу тайралт хийж,  хатааж байна. 

Зарим тeхник, тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас ургац хураалтын ажил удаашрах төлөвтэй байгаа юм. 

Цагаан будаа тариалахад усан хангамж, дулааны баланс хангалттай байх нь чухал. 

Цаашид услалтын системийг өргөжүүлэх замаар хиймэл нуур цөөрөм, ойн зурвас зэргийг байгуулж, эко систем, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой. Мөн орон нутагт цагаан будаа тариалснаар дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийг эрүүл баталгаат хүнсээр хангах давуу талтай. 

Орон нутагт цагаан будаа тариалах, чанартай үр сортыг нутагшуулах туршилт, холбогдох судалгааны ажил цаашид үe шаттай үргэлжилнэ. 

Цагаан будаа тариалалтыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас, төрөөс бодит дэмжлэг үзүүлбэл илүү үр дүнтэй байх боломжтой гэж "Gimex" ХХК-ийн захирал Ж.Ганхуяг ярилаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 3 мин “Туулын хурдны зам” баригдсанаар замын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой 5 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 7 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 7 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 13 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 16 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 2 цаг 4 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 2 цаг 6 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 2 цаг 8 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 2 цаг 11 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 2 цаг 14 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 2 цаг 15 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 2 цаг 17 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 2 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 51 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 4 цаг 10 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 4 цаг 16 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 4 цаг 18 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 4 цаг 18 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 20 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top