x

Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв

Манай улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа түншлэл, нутгийн гар урчуудын бүтээлч сэтгэлгээ болон аялал жуулчлалын төрлөө байгальд, соёлд ээлтэй хөгжүүлэх нь чухал байна.

Иргэд орон нутгаа маш сайн мэддэг учир салбарын тур компаниудын аялал жуулчлалын хөтөлбөрийг баяжуулахад туслуулах, оролцуулах, нутгийн иргэдийг хөтөч тайлбарлагчаар бэлдэх хэрэгтэйг тогтвортой аялал жуулчлалын хөгжил, маркетинг, брэнд хөгжүүлэх зөвлөх Катерин Жермьер-Хамел “Тэгш боломж бүхий, олон талт аялал жуулчлалын үнэ цэнд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” илтгэлийнхээ үеэр онцов.

Тэрбээр СУИС, Залуу монголч судлаач, эрдэмтдийн “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан тогтвортой аялал жуулчлал, түүний үнэ цэнд тулгуурласан нутгийн иргэдийн оролцоо лекцийн гол илтгэлийг тавьсан юм. Илтгэлдээ, Монгол Улс соёл болон байгалийн өв, үнэт зүйлсээр маш баялаг орон болохыг тодотгоод, тогтвортой аялал жуулчлал нь байгалийн баялгаа хэрхэн хамгаалж хадгалах зорилготой. Үүндээ тулгуурлан аяллын зарим чиглэлээ илүү үнэ цэнтэй, бусдыг өөртөө татахад ашиглах, тухайн бүс нутгийн иргэдийн тогтвортой байдлыг чадавхжуулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Энэ нь эргээд бүтээгдэхүүн гэхээс илүү иргэдээ дэмжих хэрэгсэл болгоно гэсэн үг юм гэдгийг хэлж байлаа.

Энэ үеэр СУИС-ийн Соёл судлалын тэнхмийн эрхлэгч доктор Б.Мөнхбадрал ярихдаа, “Нутгийн иргэдээ түшиж аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж сургалтыг салбарынхан, ирээдүйн хүний нөөцөд өгч байна. Энэ багшийн судалгааны чиглэл нь манай улсын аялал жуулчлалын хандлага, баримталж буй бодлоготой нийцэж байгаа юм. Энэ цаг үед байгаа аялал жуулчлалын бүх нөөцөө тогтвортой, зөв төлөвлөлтөөр ирээдүйд ээлтэй байдлаар ашиглах тухай ярьж байна” гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 3 цаг 46 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 5 цаг 50 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 5 цаг 51 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 5 цаг 57 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 5 цаг 59 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 6 цаг 1 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 6 цаг 1 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 6 цаг 3 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 6 цаг 5 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 6 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 9 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 6 цаг 13 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 6 цаг 14 мин “Happy March” урамшуулал эхэллээ 9 цаг 8 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 11 цаг 18 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 11 цаг 20 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 11 цаг 21 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 11 цаг 22 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 11 цаг 25 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 11 цаг 30 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top