x

Монгол, Оросын барилгын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал солилцов

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев болон тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков болон бусад албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд сайд Э.Бат-Амгалан өнөөгийн барилгын салбарын хөгжилд Зөвлөлт Холбоот Улсын оруулсан хувь нэмэр, үлэмж их байсныг дурдаад, “Монгол, Орос хоёр улс цаг уур, бүс нутаг, газар зүйн хувьд төстэй нөхцөлд оршдог тул барилгын норм, стандарт, технологийн чиглэлээр харилцан суралцах, туршлага солилцох өргөн боломж бий. Ялангуяа угсармал орон сууцны ашиглалт, шинэчлэл болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Оросын туршлагыг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байна” хэмээн онцоллоо.

Элчин сайд А.Н.Евсиков мөн талархал илэрхийлээд “Монгол Улсад барилгын салбарт Орос, Хятад Улс нь хамгийн ойр, чухал түншүүдийн нэг бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломж нээлттэй байна” хэмээн дурдав. Түүнчлэн барилгын салбарын чиглэлээр инженер, мэргэжилтэн, боловсон хүчин сургах, бэлтгэх чиглэлд Оросын тал байнга нээлттэй, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Мөн Монгол Улсын баруун аймгуудаар аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд, энэ салбарт хоёр тал хамтран ажиллах боломж байгааг дурдав. Тухайлбал, сүүлийн жилүүдэд маш ихээр баригдаж байгаа амралтын газруудыг орчин үеийн чиг хандлагад нийцсэн дэд бүтэцтэй болгох, ялангуяа ариун цэврийн байгууламж, ногоон барилгын асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын туршлага, шийдлийг нэвтрүүлэх боломжтой гэдгийг санал болголоо.

Саяхан хоёр улсын Засгийн газар Евро Азийн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж, харилцан ашигтай худалдаа хийх тохироонд хүрсэн нь чухал алхам болсныг тэмдэглэв. Ялангуяа Монголд үйлдвэрлэсэн барилгын материал болох гантиг, чулуу, цемент, барилгын дулаалгын хөвөн, ноосон материал зэргүүдийг ОХУ-руу экспортлох бүрэн боломжууд байгааг онцлов. Энэхүү хэлэлцээрийг эрх бүхий байгууллагаар соёрхон батлуулахад Улсын Хурлын гишүүний хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Оросын талаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дагасан төмөр эдлэл, хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг дурдаж, энэ чиглэлийн хамтын ажиллагааны бодитой саналуудыг судлахыг хүсэв.

Мөн ОХУ нь хуучны барилгын салбарын норм, дүрмээ бүрэн шинэчилж, эдгээр шинэчилсэн бүх норм, дүрмийг Монголын талд гардуулахад бэлэн байгааг илэрхийлэв.

Цаашид Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дор зохион байгуулагддаг хоёр улсын барилгын асуудал эрхэлсэн яам хоорондын дэд комиссыг сэргээх асуудалд талууд харилцан тохиров гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top