x

III цахилгаан станцын ослын сэргээн босголтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 1-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Тус станцад гарсан ослын уршгийг арилгаж хэвийн хэмжээнд оруулах таван багц ажил хийхээр төлөвлөсөн. Гурвыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар гурван ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Тээвэрлэлт, барилга угсралт зэрэгт хугацаа шаардлагатай ажээ.

Засгийн газар шуурхай арга хэмжээ авч сэргээн босгох ажилд шаардлагатай санхүүжилт болон эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Үр дүнд нь сэргээн босголтын ажил амжилттай явж байна гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх хэллээ.

Энэ жил төлөвлөсөн гурван ажил дууссанаар Улаанбаатар хотод тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон гэдгийг тэрбээр онцлов.

Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй 50 хувьтай нь тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутах 50 хувийг шинэ эх үүсвэрээс хангах тооцоо хийгдсэн, арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 11 цаг 17 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 11 цаг 19 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 11 цаг 20 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 11 цаг 21 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 11 цаг 23 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 11 цаг 24 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 26 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 26 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 11 цаг 28 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 16 цаг 7 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 16 цаг 7 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 16 цаг 9 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 18 цаг 8 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 18 цаг 10 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 18 цаг 12 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 18 цаг 14 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 18 цаг 51 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 20 цаг 38 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 20 цаг 40 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 20 цаг 40 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Top