x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнэ болон холбогдох удирдлагууд төв эмнэлэг, амбулатори, Хордлогын яаралтай тусламжийн төв, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа. Ард иргэд төдийгүй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлгийн хамт олон, тэдний найдвартай ар тал нь болсон гэр бүлд нь Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.

Эмнэлэгтээ анх удаа зүрхний титэм судсан дотуурх эхо оношилгоо хийн, хоёр удаа амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж, цаашид бусад мэс заслыг шинээр нутагшуулах гэж байгаа нь ард иргэд, цэрэг дайчдын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт оруулж буй томоохон ахиц дэвшил гэдгийг тэмдэглэлээ.

Цар тахлын жилүүдэд эмнэлгийн хамт олон өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо. Мөн “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний гурван хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ.

Цаашид эмч, ажилтнуудаа бэлтгэх, давтан сургах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, иргэдийг өвдсөн хойно нь эмчлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлэх, түүний дотор нийтийн биеийн тамир, спортоор хичээллэхийн ач тусыг хүн бүрд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр манлайлан ажиллахыг хүслээ.

Тус эмнэлэг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Удирдлага, Штаб, Эмнэлэг анги, Поликлиник, Ар тал, хангалтын албатай. Улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, төрөл бүрийн хордлогын яаралтай тусламж үзүүлдгээрээ улсын чанартай бусад томоохон эмнэлгээс ялгардаг. 2025 оныг “Үг бүрд хандлага-Үйлдэл бүрт чанар” уриан дор эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил болгон ажиллаж байна.

Цэргийн төв эмнэлгийн 1200 гаруй эмч, мэргэжилтэн НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бөгөөд цэргийн баг нь одоо ч Бүгд Найрамдах Өмнөд Судан, Ливанд үүрэг гүйцэтгэж байна. Эмнэлгийн алба хаагчид мөн Турк Улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон юм.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагдсан. Эмнэлгийн эмч, ажилтнууд Халх голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож, галын шугамаас өвчтөн, шархтнуудыг татан гаргах, цэрэг дайчдыг эмчлэх, хээрийн эмнэлгүүд байгуулах, шаталсан эмчилгээ хийх зэргээр төр, засаг, цэргийн дээд командлалаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж байсан түүхтэй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top